УОК-ын ажлын хэсэг хуралджээ. Энэ сарын 08-наас хөл хориог суллаж, ААН-үүдээ шат дараатай нээхээр төлөвлөсөн байна.
Вакцинжуулалтаа үр дүнд хүргэх, халдвар хамгааллын энгийн дүрмээ хүн бүр барих нь чухал гэж үзжээ.
Хөл хорио дуусах үед буюу энэ сарын 8 гэхэд нийслэлийн 18-аас дээш настай иргэдийн 55%нь хоёр тунгаа, 80-90 хувь нь эхний тун авсан байх юм байна.