Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 10000 гаруй хүнээс шинжилгээ авах явцад 911 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 39381 болж байгаа. 911 тохиолдол бүгдээрээ дотоодын халдвар. Тодруулбал,
823 нь Улаанбаатар хотод
88 нь орон нутагт бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 1225 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 22932 боллоо. Халдварын улмаас 4956 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
Хөнгөн – 2824
Хүндэвтэр – 1525
Хүнд – 488
Маш хүнд – 119 хүн байна.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 8302 хүнд өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.
Өнгөрсөн хоногт хоёр хүн нас барлаа. Нас барсан иргэд 36 болон 60 настай эрэгтэй. 60 настай эрэгтэйн хувьд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье” гэлээ.