• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 11 сарын 20
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Канадад байгаа хотын дарга асан Х.Нямбаатарын талаар юу хэлэв

    Бодь Интернэшнл ХХК: Иргэн Х.Нямбаатарын мэдээлэлд дурдагдсан машины зураг, цүнхтэй мөнгө нь баримт нотолгоогүй, зохиомол яриа, илт гүтгэлэг юм

    Иргэн Г.Ган-Очирыг нэг сарын хугацаатай цагдан хорьж шалгаж эхэлжээ

    Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын үнэлгээг боловсруулжээ

    МСНЭ: Сэтгүүлчдийг цагдан хорихоо зогсоо!

    Ахуйн хэрэглээний жижиг газ тэсэрч, нэг иргэн гэмтжээ

    Монгол – Оросын эрдэмтэд Эгийн голын УЦС-ыг байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гаргалаа

    Ц.Даваацэрэнг суллаж, зорчих эрхийг нь хязгаарлалаа

    Өнөө шөнө Баян-Өлгийн баруун, Дорнодын хойд сумдын нутгаар нойтон цас орно

    Улаанбаатарт үдээс хойш ИХ ЦАС орно

  • Улс төр
    Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол боллоо

    “Бодь”-ийн гэрээг нууцад оруулах зөвлөмж өгсөн ҮАБЗ-ийн гишүүд

    Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

    Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

    БНХАУ, АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд уулзсаныхаа дараа “энх тайвны хамтарсан тунхаглал” гаргав

    Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох хууль санаачлах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

    Х.Тэмүүжин: Ардын намын хууль зүйн сайд нар хулгай хийсэн, авлигын мөнгийг хэрхэн дамжуулж, өгч авалцдаг байсан тухайгаа нэр ус, тоо баримттай нь дэлгэж байна

    2026 оны эхний 10 сард төсвийн тэнцэл ₮1.4 их наядын алдагдалтай гарлаа

    Батлан хамгаалахын сайд Д.Батлут өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ

    С.Цэнгүүн: Хэлэх муу үг олдохгүй юм. Амьдрал мэдэхгүй гэж дайрсаар байгаад үрэлгэн төсвөө батлууллаа

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Зээлээ төлөхөд хүндрэлтэй байгаа иргэн хэрэглээний зээлээ төлөх хугацаагаа 48 сараар сунгах боломжтой болно

    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    АНУ: Гадаад оюутнуудын оршин суух хугацааг хязгаарлах шийдвэрийг цуцлав

    Ливанд нэг сая гаруй хүн хүнсний хомсдолд өртөөд байгааг НҮБ анхаарууллаа

    Зах зээлд эрэлт муутай байгаа Cybertruck үйлдвэрлэлээ зогсоохоор болжээ

    АНУ-аас жил бүр Израильд өгдөг $3.8 тэрбумын зэвсгийн тусламжаа зогсоож байгаагаа зарлалаа

    Флавио Болсонару Бразилын ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсний дараа  АНУ руу дүрвэжээ

    Төвөдийн хойд хэсэгт 7 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 16 хүн амиа алджээ

    Франц даяар үймээн самуун, дээрэм тонуул эрчимжиж, 1,000 гаруй хүнийг баривчилжээ

    Хятадад хоёр зуу гаруй хүүхдийг хордуулсан цэцэрлэгийн эзэн бүх насаар хоригдох ял сонслоо

  • Эрүүл мэнд
    Ч.Өнөрсайхан: Цэргийн насны хоёр мянга гаруй залууг шинжилгээнд хамруулахад 50 гаруй хувьд нь өвчин илэрсэн

    Н.Номтойбаяр: ОХУ-ын Эрхүүд гарсан тахлын шинж тэмдэг Өвөр Монголын Хөлөнбуйрт илэрсэн

    Н.Номтойбаяр: Эрхүү хотод гарсан өвчин нь уушгины тахал биш болох нь тогтоогдсон

    Э.Батшугар: Орост гарсан гарсан гэх энэ өвчин тахал гэж тогтоогдоогүй

    Эрхүүд тахал дэгдсэн байж болзошгүй асуудлаар Путинтэй утсаар ярих гэж байгаагаа Трамп мэдэгдэв

    АНУ: Тахлын халдварын асуудлаар Орост туслахад бэлэн

    Н.Наранбаатар: ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Д.Сумъяабазар: Намайг дэмжиж байхад “ах аа” гэж гүйчихээд, асуудал үүсэхээр улс төрийн буруутан болгох гэж гүйх увайгүй үйлдэл шүү

    Б.Солонго: Рио Тинтогийн томилсон 2 менежерээс албан бичиг аваад, ЗГ-ын хуралдаанд уншаад суух ч гэж

    Х.Баасанжаргал: УИХ-ын даргын гарын бэлэг 1000 төгрөг 10 төгрөг болохын цондон биш үү, санаа зовох асуудал биш үү!

    П.Адарсүрэн асны гэрэлт хөшөөг Зайсан хилл цогцолборын өмнөх талбайд байршууллаа

    Заримдаа хүний тухай хамгийн чанга шуугиж байгаа зүйл нь үнэн байдаггүй

    Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын бодлого буруу байна

    Х.Нямбаатар: Хүргэн хүү чи хадам эцгийнхээ үзэмжээр тогтоож буй шударга ёсыг хугацаатай гэдгийг санаарай

    Б.Энхбаяр: Хүний хариулт голдог чи хэн юм бэ? Чи намайг дээрэлхэх гээд байгаа юм уу?

    Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай!

No Result
View All Result

Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын ерөнхий ассамблейн 70 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд хэлсэн үг

by
2015-09-30 12:41
in Улс төр
1

\"\"

2015 оны есдүгээр сарын 29-ний өдөр, Нью-Йорк хот

Ноён Дарга аа,

Ноён Ерөнхий нарийн бичгийн дарга аа,

Эрхэм хүндэт төлөөлөгчид өө,

Хатагтай ноёд оо,

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы даргаар сонгогдон ажиллаж буй Танд чин сэтгэлийн баяр хүргэе. Тэгш ойн энэхүү чуулган үргэлжлэх хугацаанд манай төлөөлөгчид Таны эл хариуцлагатай ажлыг бүрэн дэмжиж ажиллах болно

Ноён Дарга аа,

Энэ өдрүүдэд бид бүгд НҮБ-ын 70 жилийн ойг бахархалтайгаар тэмдэглэж байна. Улс үндэстнүүдийн нэгэн гэр бүлд багтах бидний НҮБ-ын Дүрэмд тунхагласан энх тайван, хөгжил дэвшилийн төлөөх итгэл өнөөдөр огт алдраагүй харин ч улам бадран гүнзгийрч  байна. НҮБ бол хүн төрөлхтөний

– энх тайван амьдрах

– эрх тэгш байх

– урт удаан үргэлжлэх аз жаргалд тэмүүлэх хүн төрөлхтний язгуур хүсэл тэмүүллийг батлан хамгаалах үүрэгтэй билээ.

Чухамдаа НҮБ нь өнгөрсөн 70 жилийн хугацаанд эдгээр эрхэм зорилгыг биелүүлэхийн төлөө цуцалтгүй ажиллаж ирсэн. Хэрэв НҮБ байгаагүй бол хүн төрөлхтний дийлэнх хэсэг нь хүчирхийлэл бүхий мөргөлдөөнд уусч хүнд бэрх олон сорилттой тулгарах байсан биз ээ.

Олны хүч оломгүй далай гэдэг шиг олон зүйлийг бид хамтын хүчээр хийж, тэр хэрээр сайн сайхныг бүтээж чадсан. 1945 оноос хойш тусгаар улсын тоо дөрөв дахин, дэлхийн эдийн засгийн хүчин чадал тав дахин нэмэгдэв. Хүмүүс илүү эрүүл, урт удаан амьдарч, бичиг үсэгт тайлагдаж, өндөр боловсролтой болж байна.

Өдгөө олон улсын хамтын ажиллагаа түүхэндээ байгаагүй оргилд хүрээд байна. Орон орны Засгийн газар НҮБ-ыг үүсэн байгуулахаас эхлүүлээд хамтын ажиллагаагаа шинэлэг агуулга хэлбэрээр өргөжүүлэн баяжуулахын төлөө тал бүрээсээ хичээн зүтгэж ирсэн.

Энэ ч утгаараа хүн төрөлхтөнд урьд өмнө нь байгаагүй илүү их боломж, харилцан ойлголцож тохиролцох орон зай, эрх зүйн үндсийг бий болгож чадсан.

НҮБ нь дайн ба энх, ядуурал болон хөгжил цэцэглэл, хүний эрхийн зөрчил болон эрх чөлөөт амьдарлыг хооронд нь ялгаж салгаж өгсөн цорын ганц түгээмэл олон улсын байгууллага болж чадсан.

Тиймдээ ч хүн төрөлхтний туулсан сүүлийн 70 жилийг би \”хамгийн гайхамшигтай түүхэн 70 жил” байжээ гэж хэлмээр байна.

НҮБ-ыг цогцлоон байгуулсан энэхүү түүхэн тэмдэглэлт ой биднийг өнгөрсөн, одоо, ирээдүйтэй холбож байна. Хүн төрөлхтөн бүхэлдээ шинийг цогцлоон бүтээх дараагийн том  алхамаа хийх гэж байна. Тиймдээ ч би ирээдүйд итгэж байна. Яагаад гэвэл 

– бидэнд НҮБ байна. 

– бидэнд тулгарсан сорилтуудыг даван туулах шилдэг арга туршлага байна.

– хүн төрөлхтний дараагийн шинэ үе өсөн өндийж байна.

Тэдэнд хамгийн боломжит шилдэг арга зам, шинэ шинэ боломжууд байна. Тэдэнд харилцан хуваалцсан хамтын их мэдлэг, тэргүүний технологи байна.

Ноён Дарга аа,

Өнөөдөр бид хүн төрөлхтний түүхэнд өмнө нь хэзээ ч байгаагүй илүү ихээр хувь заяагаа хуваалцаж байна. Бидний ололтын хажуугаар сая сая хүн урьдын адил үгээр илэрхийлэхийн аргагүй нөхцөлд амьдарсаар байна. Бидний гэр болох \”Эх дэлхий” маань энх тунх бус, амьдрахад тав тухгүй газар болон хувираад байна.

Дэлхийн II дайн 70 жилийн тэртээ бидний ард үлджээ. Зэвсэглэлээр хөөцөлдсөн хүйтэн дайны үе 20 жилийн тэртээ хоцорсон. Өнөөдөр зэвсэгт мөргөлдөөн, зөрчил нь тодорхой газар нутгийг хамгаалахад чиглэсэн бус, харин хил хязгааргүй үзэл суртал, гэмт хэрэг, шашны зорилгоос улбаалан үүсч байна.

Бид эдгээр асуудлыг хэзээ хэзээнээс илүү ойлгож мэддэг болсон ч тэдгээртэй эрс шийдэмгий, үр дүнтэй тэмцэх боломжгүй тийм л гаж цаг үед амьдарч байна. Тиймээс ч бид энд хуран цугларч, эх дэлхийгээ өөрчлөхийн төлөө илүү ихийг, илүү сайн хийх шинэ гараагаа эхлүүлж байна.

Улс орон бүр энх тайван, тогтвортой байдлын үүднээс хүлээн зөвшөөрч, даган мөрдөх дүрэм, журам болон хуулийн тогтолцоог бүрдүүлэх нь энх тайван, тогтвортой байдлыг авч ирэх цорын ганц зам гэж үзэж байна.

Хэрэв НҮБ хүнд хатуу сорилтдоо унах аваас бид бүгд мөн унах болно

Энэ нь зөвхөн НҮБ-тай холбоотой зүйл биш юм.

Энэ бол зөвхөн бид бүгдэд хамааралтай зүйл.

Энэ нь бидний хамтын нийгэмлэгтэй холбоотой зүйл.

Энэ нь бидний гэр бүлтэй холбоотой зүйл юм.

Иймд бид алдах эрхгүй. Бидний хичээл зүтгэл эндээс НҮБ-аас эхлэх ёстой.

Ноён Дарга аа,

Шинэ зууны эхэнд бид Мянганы хөгжлийн зорилтуудыг баталж, хэрэгжүүлж ирсэн. Бид олон зорилгодоо амжилттай хүрсэн хэдий ч заримд нь алдсан. Гэвч бүхэлд нь авч үзвэл дэлхийн хамтын нийгэмлэг сорилтоо давж чадсан. Энэ бүхнээс бид их сургамж авч, том дэвшилд хүрсэн.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей энэ удаа түүхэн баримт бичгийг боловсруулж баталлаа. НҮБ-ын гишүүн 193 улс тогтвортой хөгжлийн төлөөх хөтөч зургаа тохиролцлоо. Хүн төрөлхтөн ирэх 15 жилийн туршид баримтлан хэрэгжүүлэх үнэнхүү түгээмэл, илүү зоримог үйл ажиллагааны төлөвлөгөөтэй боллоо.

Түүний 17 зорилт, 169 зорилго нь бүгд бодитой хэрэгжих үндэстэй бөгөөд нийт хүн төрөлхтний хүсэл мөрөөдөл юм. Хүн төрөлхтөн түүхэндээ ийм түгээмэл, нэгэн дуугаар дэмжсэн хэлэлцээрт хүрч байгаагүй билээ.

2030 он хүртэлх хөтөлбөр нь үнэхээр бүх нийтийн тохиролцоонд суурилсан, дэлхий нийтийг хамарсан үйл ажиллагааны хөтөлбөр болсон.

Гайхамшигтай биш гэж үү! Эдгээр жинтэй зорилтуудыг дэлхий нийт нэгэн дуугаар баталж чадлаа:

Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийг хангах гол зорилтуудыг би хүлээн зөвшөөрч байна.

Ирээдүйдээ зориулан эх дэлхийгээ жинхэнэ утгаар нь хайрлан хамгаалахын төлөө байгааг би харж байна.

Хүн төрөлхтний тэгш эрх, аз жаргалыг аврахын төлөө бид үүнд нэгдэж байна.

Энэ нь хөгжин цэцэглэж буй, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, шударга, эрх тэгш нийгмийг бүтээж байгуулж, чадавхитай төрийн тогтолцоог бий болгоно гэдэгт би итгэж байна.

Улс орон бүр сайн засаглал,  эрх зүйт ёс, хүний эрхийн зөв бодлогын төлөө байнгын хүч чармайлт гарган ажиллах ёстой гэдэг нь тодорхой. Үүнийг хангахад бидэнд эрч хүчтэй, өргөн хүрээг хамарсан, нээлттэй механизм хэрэгтэй.

Хэрэгжилтийг найдвартай хангах, хяналт тавьж хариуцлага тооцох хууль эрх зүйн орчин, тогтолцоог бид бүрдүүлэх ёстой.

Ноён дарга аа,

Хүн төрөлхтний төлөө үйл хэрэгт өөрийн улсын оруулж буй хувь нэмрээр би бахархдаг.  

Өнгөрсөн зууны сүүлийн 25 жилд Монгол Улс нээлттэй, эрх тэгш нийгмийн тогтолцоог ардчилсан сонгуулийн үндсэн дээр, зах зээлийн чөлөөт эдийн засагтайгаар,  байгаль орчинд ээлтэй бодлоготойгоор цогцлоон хөгжүүлэхийн төлөө хичээн зүтгэсээр ирлээ.

Засаглалын ил тод байдлыг хангах, иргэний оролцоог нэмэгдүүлэх, авлигатай тэмцэж багасгах, ядуурлыг бууруулах зэрэг үйл хэрэгт мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргалаа.

– Сүүлийн 25 жилд Монгол хүний дундаж наслалт 7 жилээр нэмэгдэв.

– ДНБ бараг 20 дахин хувиар өсөв.

– Бид хүний эрх, хүний бүтээх чадварт итгэдэг бөгөөд хувь хүний санаачилгыг хөхиүлэн дэмждэг. Манай дотоодын нийт бүтээгдэхүүний 80 гаруй хувийг хувийн хэвшил үйлдвэрлэж байна.

– Манай улс хүний амьдралын нэг мөчлөгт багтан энхийн замаар, маш хаалттай, тусгаарлагдсан дэглэмээс нээлттэй, эрч хүчтэй ардчилсан улс орон болон шилжиж чадсан.

– Монгол Улс бүс нутагтаа сонгуулийн онцгой, нээлттэй, шударга, өрсөлдөөнтэй тогтолцоог бүрдүүлсэн. Улс орон даяар иргэдийн цахим бүртгэлийг хийж, үндэсний хэмжээнд  санал тоолох цахим машин ашиглаж байна. Бид санал хураалтын модон болон цаасан хайрцаг, хурууны бэхийг хэрэглээнээс халлаа. Цахим санал хураалтад иргэдийн оролцоо ч өндөр байна.

– Авлига том аюул хэвээр байна. Ил тод, няцашгүй, хатуу бодлого баримталсны үр дүнд Transparency International байгууллагын үзүүлэлтээр манай улсын авлигын индекс сүүлийн 5 жилийн хугацаанд гуравны нэгээр буурч чадсан. Энэхүү аюулын эсрэг бид үргэлжүүлэн тэмцэх болно.

– Монгол Улс нэг хүнд ногдох хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоогоор дэлхийд тэргүүлэх улс орнуудын нэг болж байна. Бид хамгийн нээлттэй, олон ургальч, цензургүй хувийн хэвшлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй ба цахим сүлжээ болон социал сүлжээ хэрэглэгчдийн тоо  борооны дараахь мөөг шиг олширч байна. 3 сая гаруйхан иргэнтэй ч бараг тийм тооны сэтгүүлч ажиллаж байгаа мэт санагддаг. Шинэ технологи, ил тод байдал, олон нийтийн хяналт нь манай нийгмийг илүү эрүүл саруул болгож байна.

– Нээлттэй, шударга, иргэний төлөө гэсэн хууль эрх зүйн баримт бичгүүдийг батлах, хэрэгжүүлэх ажлыг хийж байна. Энэхүү үйл явц нь иргэдийн  чанд хяналтын дор явагдаж байна. Шударга шүүхийн тогтолцоонд итгэх ард иргэдийн итгэл дахин сэргэж байна. Түүнчлэн бид иргэний оролцоог нэмэгдүүлэх, олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах тогтолцоог бүрдүүлж байна. Төсвийн ил тод байдлын тухай хууль буюу \”Шилэн дансны хууль”-ийг баталж, олон нийтэд төсвийн хөрөнгийн зарцуулалтыг тайлагнадаг хууль баталсныг  сэтгэл ханамжтайгаар тэмдэглэх байна.

– Хүний хөгжлийн гол түлхүүр бол боловсрол. Хүний хөгжил нь эргээд улс орны хөгжлийн гол түлхүүр нь болдог. Манай хүн амын гуравны нэгээс дээш хувь нь сурч боловсрох үйл явцад оролцож байна. Манай боловсролын тогтолцоо нь сурагч төвтэй, тэдний практик үйл ажиллагаатай уялддаг. Монгол Улсын иргэн дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад элсэн суралцахад манай Засгийн газар сургалтын зардлыг хариуцах бодлогыг бид хэрэгжүүлдэг.

– Бид хүйсийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн чадавхид итгэдэг. Энэ асуудлаар Монгол Улс НҮБ-ын хүчтэй дэмжигч. Нийгмийг улам хөгжүүлэхийн төлөө бид орон нутгийн түвшинд ч, дэлхий нийтийн түвшинд ч нийтийн албанд  эмэгтэйчүүдийн  эзлэх хувийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Эмэгтэйчүүд илүү олноороо эрх мэдэлтэй болсноор бид улам нийцтэй, эвсэг болж, илүү бага сөргөлдөөн, илүү богино харууслыг мэдрэх болно.

Энэхүү хүчин зүтгэл эрх тэгш, ил тод, цогц, хариуцлагатай, үйл ажиллагаанд чиглэсэн удирдамжийг гаргаж, тогтвортой хөгжлийн замд чиглүүлэх болно. Үүний амжилтын тулгын чулуу нь ноён Дарга Таны удирдлага, чиглэлийн дор гаргасан \”Үйл ажиллагааны шинэ амлалт” уриалга урагш хөтлөнө гэдэгт би итгэлтэй байна.

Ноён Дарга аа,

Шинэ зууны эхээр бүх нийтийг хамарсан цочирдом, шинэ сорилтуудтай дэлхий нийтээр нүүр тулаад байна.

Үй олноор хөнөөх зэвсгээс дэлхийн дулаарал

Хүний эрхийн зөрчлөөс хүмүүнлэгийн гамшиг

Аймшигт гэмт хэрэг, алан хядлагаас улс орны тусгаар тогтнолоо алдалт

Эрчим хүч, хоол хүнс, усны гачигдлаас эрх чөлөө, аюулгүй байдлын заналхийлэлтэй  тулгарч байна.

Дэлхий нийтийг хамарсан сорилттой тулгарахад бид нэг л зүйлийг хүлээн зөвшөөрөх ёстой. Том ч бай, жижиг ч бай, улс орон дан ганцаараа үүнийг шийдэж чадахгүй. Иймд бүх улс орон, бүх тоглогчдын уялдуулан зохицуулсан үйл ажиллагаа чухал шаардлагатай.

Хэрэв бид нэгдэж чадвал ямар ч соёл, иргэншилтэйгээсээ үл хамааран дэлхий нийтийн өмнө тулгарч буй аливаа сорилтыг давж чадна гэдэгт итгэлтэй байна. Парис хотноо удахгүй болох COP-21 буюу Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалт нь олон улсын хүчин чармайлт, нэгдлийг сорих хамгийн эхний шалгуур байх болно.

Иймдээ ч эх дэлхий, экосистемийг өөрсдийнхөө болоод хойч ирээдүйнхээ төлөө хамгаалах нь яах аргагүй өнөөдрийн бидний үүрэг хариуцлага болж байна. Бид шударга байх ёстой. Улс орон, Засгийн газар бүр даян дэлхийн зорилтод өөрийн бололцоо, оногдох хариуцлагын түвшингээр хувь нэмрээ оруулах ёстой.

Ноён дарга аа,

Манай улсын хувьд даян дэлхийн сайн сайхны төлөө ямагт хүчин зүтгэж ирсэн. Тухайлбал:

Монголчууд бид бахархалтайгаар зүтгэж, энхийн үйлснээ хувь нэмрээ оруулсаар байх болно. Манай цэнхэр дуулгатнууд НҮБ-ын энхийг сахиулагчидтай мөр зэрэгцэн олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалж байна. Өдгөө монголчууд бид мэргэжлийн ур чадвар, чанар чансаагаараа НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд цэрэг илгээгч топ 20 орны тоонд орж байна. Энэ хугацаанд 14000 монгол энхийг сахиулагчид дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэсэн байна. Энэ нь манай улсын хүн амтай харьцуулахад үлэмж тоо юм.

Бид өөрийн улсын шилжилтийн туршлага, эрх чөлөө, шударга ёс, хөгжлийн төлөөх туршлагаасаа бусадтай хуваалцахдаа ямагт бахдалтай байдаг. Ингэж гэмээнэ бидний ололт амжилт урт насалж, улам бүр бат бэх болж чадна. Монголчууд бид энэхүү эрмэлзэлдээ хөтлөгдөн бүс нутаг хийгээд түүнээс чинагш олон оронтой идэвхтэй хамтран ажиллаж байна.

Дэлхий нийтийн тогтвортой байдалд бид бусдын адил санаа тавьж ирсэн. Бид эх дэлхийгээ цөмийн зэвсгээс ангижруулах ёстой. Иймдээ ч сүүлийн 23 жилийн хугацаанд манай улс цөмийн зэвсгээс ангид статусаа баталгаажуулсаар ирсэн. Нэг улсын цөмийн эрчим хүчний хөтөлбөр нөгөө улсын энх тайван, аюулгүй байдал, тусгаар тогтнолд заналхийлэх учиргүй. Аливаа асуудлыг яриа хэлцээ, хамтын хүчээр шийдвэрлэхээс биш ганцаардуулах, хамтын нийгэмлэгээс тусгаарлах учиргүй.

Олон талт хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэх нь юу юунаас чухал. Тэр дундаа Азид. Монгол бол эвсэлд үл нэгдсэн улсын хувьд бүс нутагтаа энх тайван, аюулгүй байдлыг түгээн дэлгэрүүлэх үйлснээ \”үнэнч зууч” нь болж чаддаг. Бид Хельсинкийн яриа хэлцээтэй ижил төстэй \”Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г санаачлан эхлүүлээд байгаа.

Түүнчлэн \”Азийн форум” хэмээх механизмыг эхлүүлээд байна. Азийн улс орнуудыг бүхэлд нь татан оролцуулах олон талт яриа хэлцээний цогц механизм  зайлшгүй шаардлагатай. Улс орон бүр дэлхийн тавцанд ганц ганцаараа нүүр тулан барилдахаасаа илүүтэйгээр нэг нэгнийхээ өмнө үүрэг хүлээдэг. \”Азийн форум” нь жижиг, том гэлтгүй Ази тив дэх тусгаар улс бүрийн эрх тэгш оролцоог хангаж, тэдний тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал, тогтвортой хөгжлийн баталгааг бэхжүүлэх зорилготой механизм юм. Энэхүү үйл хэргийг дэмжиж, сонирхож буй бүх улс идэвхитэй оролцохыг урьж байна. 

Манай улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг хоёр жил амжилттай даргалсан. Харин өнөөдөр \”Онлайн эрх чөлөө” эвслийг даргалж байна. Энэхүү чухал эвслийг даргалж буй Азийн анхны улс болж байна.  Цахим ертөнцөд хүн бүр холбогдох боломжийг уриалж, улмаар Цахим эрх чөлөөний асуудлаарх бүх нийтийн конвенциийг гишүүн улс орон бүр дэмжин батлахыг энэ завшаанд уриалж байна. Цахим хувьсгалын төлөө ийн нэгдсэнээр хүн төрөлхтөнд хөгжил цэцэглэлийг авч ирэх нь гарцаагүй. 

Монгол Улс нээлттэй олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлж ирсэн. Чухамдаа энэхүү бодлого, байр суурь нь Монгол Улсыг байнга төвийг сахисан улс болгон зарлах боломжийг бүрдүүлж байгаа юм. Манай дотоодын хууль тогтоомж, нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрүүд угтаа төвийг сахих бодлоготой нийцэж байгаа юм. Иймд Та бүхнээс манай улсын энх тайванч, нээлттэй, төвийг сахисан, идэвхтэй гадаад бодлогын хүчин чармайлтыг ойлгож, дэмжихийг хүсч байна. Монгол Улсын байнга төвийг сахих статус нь бүс нутагт төдийгүй дэлхий дахинд энх тайван, аюулгүй байдал, хөгжил дэвшлийг бэхжүүлэхэд хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улс саяхан Ази, Номхон далайн хүний эрхийн бага хурлыг зохион байгууллаа. Мөн ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн намрын чуулган анх удаа манай улсад хуралдлаа. Хүний эрхийн мэргэжилтнүүд, Европын парламентчид үр ашигтай, амьд яриа өрнүүлж, санал бодлоо солилцлоо. Энэ нь нэг ёсондоо хүний эрхийн асуудлаар бидний хийж, гүйцэтгэсэн ажилтай газар дээр нь биечлэн танилцаж, хүний эрхийг дээдэлсэн эрх зүйт, нээлттэй нийгмийг хэрхэн бүрдүүлж буйг ажиглах таатай боломж олгосон хэмээн найдаж байна.

Ирэх жил, саруудад бид олон улсын томоохон арга хэмжээг нийслэл хотноо зохион байгуулах хүндтэй үүрэг хүлээгээд байна. Эн тэргүүнд 2016 оны зун АСЕМ-ын Дээд хэмжээний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулна. Ази, Европын 53 орны төр, засгийн тэргүүн нар АСЕМ байгуулагдсаны 20 жилийн түүхэн ойгоор манай улсад чуулах тул тэднийг бид чин сэтгэлээсээ хүлээн авах болно..

Монгол Улс энх тайвны төлөөх санаачилгын дор энхийн зуучлагчийн үүргээ гүйцэтгэж, идэвхтэй, нээлттэй гадаад бодлогоо улам бүр бэхжүүлэхийг эрмэлзэж байна. Манай улсын үүд хаалга үргэлж нээлттэй байж, бүс нутгийн хийгээд олон улсын асуудлаарх аливаа яриа хэлцээнд оролцох болно. Эрх чөлөө, шударга ёс, хөгжил цэцэглэлийн төлөөх хамтын үйлснээ бид үргэлж ханцуй шамлан ажиллахдаа таатай байх  болно. Бид сурсан мэдсэнээ болон цааш сурч мэдэхээ бусадтай хуваалцахад үргэлж бэлэн байна.

Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд анх удаа нэр дэвшиж байгааг онцлон тэмдэглэмээр байна. НҮБ-ын Хүний эрхий зөвлөл нь хүний эрхийг дэлхийн дахинаа хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд гол үүрэг бүхий байгууллага юм. Хүний эрхийн асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх олон улсын талбар нь болж, улмаар түүнийг эргүүлээд үндэсний  бодлого болгоход чухал ач холбогдолтой зөвлөл юм. Монгол Улс хүний эрхийг дээдлэн, түгээн дэлгэрүүлэх үүргээ баталгаажуулахын сацуу ардчилсан, чөлөөт нийгэм рүү хэрхэн шилжсэн, авлигын эсрэг хэрэгжүүлсэн ажил, цаазын ялыг халсан зэрэг өөрсдийн туршлагаас хуваалцахыг хүсч байна. Ирэх 10 дугаар сард болох НҮБ-ын ХЭЗ-ийн сонгуульд Монгол Улсыг дэмжихийг гишүүн улс орон бүрээс хичээнгүйлэн хүсье.

Ноён Дарга аа,

Энх тайвныг дэлгэрүүлэх,

Хүний эрхийг дээдлэх,

Хүн бүрт хүрэлцээтэй нийгэм, эдийн засгийн цогц хөгжлийн төлөө байгуулсан НҮБ-ын үндсэн зорилтын төлөө бид бүгдээрээ  хүч чармайлтаа дайчлах хэрэгтэй.

XXI зуунд ч гэсэн НҮБ-ын оролцоо хүн төрөлхтөн бидний зүрхэнд хэвээр байна гэдэгт итгэлтэй байна.  

Арьс, өнгө, шашин шүтлэгээс үл хамааран, гагцхүү хувьсан өөрчлөгдөж буй цаг үеийн шаардлагаар Байгууллагын чиг үүрэг, зорилго нь дахин шинэ утгаар бүрэлдэж, улам бүр төгөлдөржих учиртай.

Бид өнөөдөр илүү гэрэл гэгээтэй XXI зуунд амьдарч байгаа ч хүний эрх ноцтойгоор зөрчигдсөөр л байна. Хүнийг боолчилсон наймаа өнөөдөр ч байсаар байна.

Энэхүү хүндэт индэр дээрээс үг хэлсэн бусад төлөөлөгчдийн хамтаар НҮБ-ын өмнө тавьсан зорилгыг биелүүлж, бэрхшээл саадыг хамтын хүчээр шийдмэгээр даван туулахын төлөө өөрийн үг санааг ийнхүү нэгтгэж байна.

Үр өгөөж олох олон боломж байна.

Дэлхий нийтийн өмнө тулгараад буй асуудлыг шийдэх боломж, технологи, нөөц баялаг бид бүхэнд байгаа бөгөөд энэ нь хүн төрөлхтний түүхэнд анх удаагийнх юм.

Цэрэг, зэвсэглэлийн том үзэсгэлэн үзэх үед: \”Дайны машин, үй олноор хөнөөх зэвсэгт ямар их хөрөнгө мөнгө, хүний оюун ухаан, цаг хугацаа орж байна вэ” гэж би өөрийн эрхгүй боддог юм. Ийм \”хүчирхэг зэр зэвсэгийн үзүүлэнд” зарцуулсан хөрөнгө мөнгө, технологийн багахан хэсгийг ч болтугай өнөөдөр тулгараад буй бусад олон асуудлыг шийдэхэд ашигласан бол  илүү өгөөжтэй байхсан гэж бодогдоно.

Нөгөөтэйгүүр бид бүхний мөрөн дээр буй бэрх сорилтыг шинэлэг, эрч хүчтэй, эрэмгий шийдлээр гэтлэн давах чадвартай, ухаалаг, орчин үеийн техникт гаршсан, эрч хүчтэй залуу хойч үе бидэнд байна. Эд бол бидний найдвар, бидний итгэл бөлгөө.

Ноён Дарга аа,

Жижиг, том бүх улс үндэстний эрх, ашиг сонирхлыг хамгаалах нь НҮБ-ын үндэс суурь юм.

НҮБ-ын талаар тодорхой үндэстэй шүүмжлэл байгааг бид бүгд мэднэ. Хэрэв НҮБ шинэ бодит байдалд тулгарч буй асуудлуудыг даван туулъя гэж байгаа бол зарим томоохон өөрчлөлтийг НҮБ-д хийх хэрэгтэй байна.

НҮБ нь дэлхийн хамгийн өргөн төлөөлөлтэй бөгөөд хамгийн чухал байгууллага хэвээр байна гэдгийг бид бүгд сайн мэднэ. Энэ бол дуу хоолойгоо илэрхийлэх, санал өгөх эрхтэй байх, хүн төрөлтний гэр бүлийн гишүүн нь байх явдал юм.

Гэвч бидэнд өрх гэрээ шударгаар засан төвхнүүлэх шинэчлэл хэрэгтэй байна.

Учир нь, НҮБ урьд өмнөхөөсөө илүү харилцан хамааралтай болоод байгаа.

Бид үйл ажиллагаагаа хойш тавих аваас нөхцөл байдал цаашид илүү хүнд, бэрх болох болно.

Өмнө хэлсэнчлэн, сүүлийн 70 жил хүн төрөлхтний хамгийн гайхамшигтай 70 жил байсан.

Иймд ирэх 70 жилийг ч мөн хүн төрөлхтний төлөөх гайхамшигтай 70 жил болгохын төлөө хамтдаа ажиллая.

Ноён дарга аа,

Хүн төрөлхтөн аливаа сорилттой нүүр тулгарахдаа хамгийн сайн арга замыг эрэлхийлдэгийг бид мэднэ.

Тогтвортой хөгжлийн зорилтуудтай тулгараад буй энэ цагт бид бүгд \”хөгжиж” буй орнууд болоод байна. Яагаад гэвэл бид бүгд амжилтад хүрэх зорилттой тулгарч байна.   

Энх тайван үгүй бол ирээдүй үгүй,

Тогтвортой байдал үгүй бол ертөнц үгүй,

Шударга ёс үгүй бол хүн төрөлхтөн үгүй гэдгийг бид бүгд мэднэ.

Ялалтын төлөө үргэлжлүүлэн тэмцье.

Манлайлагчид нь байцгаая.

Барианы зурвас дээр өөрсдийн тугаа мандуулцгаая.

Тэгээд энэ сайхан эх дэлхийнхээ хойч үед эдгээрийг бахархалтайгаар уламжилъя.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Related Posts

Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол боллоо
Онцлох мэдээ

2026-11-20 13:05
Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын дэлхийн аварга болсон Монголын анхны жүдоч боллоо

2026-11-20 11:54
АНУ: Гадаад оюутнуудын оршин суух хугацааг хязгаарлах шийдвэрийг цуцлав
Дэлхий дахинд

АНУ: Гадаад оюутнуудын оршин суух хугацааг хязгаарлах шийдвэрийг цуцлав

2026-11-20 09:20
}

Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол боллоо

Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол боллоо

by undesten
2026-11-20 13:05
0

Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын дэлхийн аварга болсон Монголын анхны жүдоч боллоо

Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын дэлхийн аварга болсон Монголын анхны жүдоч боллоо

by undesten
2026-11-20 11:54
0

АНУ: Гадаад оюутнуудын оршин суух хугацааг хязгаарлах шийдвэрийг цуцлав

АНУ: Гадаад оюутнуудын оршин суух хугацааг хязгаарлах шийдвэрийг цуцлав

by undesten
2026-11-20 09:20
0

“Бодь”-ийн гэрээг нууцад оруулах зөвлөмж өгсөн ҮАБЗ-ийн гишүүд

“Бодь”-ийн гэрээг нууцад оруулах зөвлөмж өгсөн ҮАБЗ-ийн гишүүд

by undesten
2026-11-20 08:40
0

Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

by undesten
2026-11-20 08:35
0

БНХАУ, АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд уулзсаныхаа дараа “энх тайвны хамтарсан тунхаглал” гаргав

БНХАУ, АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд уулзсаныхаа дараа “энх тайвны хамтарсан тунхаглал” гаргав

by undesten
2026-11-20 08:24
0

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Канадад байгаа хотын дарга асан Х.Нямбаатарын талаар юу хэлэв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Канадад байгаа хотын дарга асан Х.Нямбаатарын талаар юу хэлэв

by undesten
2026-11-20 08:18
0

Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох хууль санаачлах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох хууль санаачлах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

by undesten
2026-11-17 09:59
0

Х.Тэмүүжин: Ардын намын хууль зүйн сайд нар хулгай хийсэн, авлигын мөнгийг хэрхэн дамжуулж, өгч авалцдаг байсан тухайгаа нэр ус, тоо баримттай нь дэлгэж байна

Х.Тэмүүжин: Ардын намын хууль зүйн сайд нар хулгай хийсэн, авлигын мөнгийг хэрхэн дамжуулж, өгч авалцдаг байсан тухайгаа нэр ус, тоо баримттай нь дэлгэж байна

by undesten
2026-11-17 08:53
0

2026 оны эхний 10 сард төсвийн тэнцэл ₮1.4 их наядын алдагдалтай гарлаа

2026 оны эхний 10 сард төсвийн тэнцэл ₮1.4 их наядын алдагдалтай гарлаа

by undesten
2026-11-16 15:40
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай