Коронавирусийн халдвараар өвдөөд эдгэрсэн хүмүүсийг вакцинд хамруулах талаар ЭМ-ийн сайдын тушаал гарч, өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байгааг 11.00 цагийн мэдээллээр онцоллоо.
Тодруулбал, вакцин хийлгээгүй байхдаа халдвараар өвдөж эдгэрсэн хүмүүс батлагдсан өдрөөсөө 21 хоногийн дараагаас коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд хамрагдана. Хоёрдугаар тундаа тухайн вакцины зааврын дагуу хамрагдах юм байна.
Харин вакцины нэгдүгээр тунгаа хийлгэсний дараа коронавирусийн халдвар аваад эдгэрсэн иргэд мөн батлагдсан өдрөөсөө хойш 21 хоногийн дараагаар хоёрдугаар тундаа хамрагдах боломжтой аж. Халдвараар эдгээд хоёроос дээш сар, 21 хоногийн хугацаа өнгөрсөн хүмүүс нэг, хоёр тундаа хэрхэн хамрагдсанаас шалгаалтан вакциндаа хамрагдах бүрэн боломжтой болж байна.
Харин хоёр тун вакцинд хамрагдсан ч халдвараар өвчлөөд эдгэрсэн иргэд вакцинд хамрагдахгүй байхаар тушаал гаргажээ.