Хятадын “Чанжэн 5-В” пуужингийн үлдэгдэл Энэтхэгийн далайд унасан гэж Хятадын эрх баригчид мэдэгдлээ. Пуужин удирдлагагүй байсан тул АНУ-ын цэргийн хүчин хүн ам суурьшсан газар унах вий хэмээн болгоомжилж байсан юм.
“Чанжэн 5-В” пуужин нь Хятадын сансрын станцын анхны модулийг тойрог замд гаргав.
Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд пуужингийн үлдэгдэл ням гарагт Бээжингийн цагаар өглөөний 10 цаг 24 минутад агаар мандалд нэвтэрсэн гэж мэдээлжээ. Ихэнх хэсэг нь агаар мандалд шатсан боловч зарим нь Мальдиваас баруун тийш далайд унасан байна.
АНУ-ын Сансрын цэргийн хүчнийхэн “Хятадын “Чанжэн 5-В” пуужин Арабын хойгийн дээгүүр агаар мандалд нэвтэрсэн” гэжээ. Үүний зэрэгцээ АНУ-ын цэргийнхэн “онгоцны хэлтэрхий хаана унасныг мэдэхгүй байна” гэж мэдэгдэв. Дэлхийд буцаж ирсэн пуужингийн жин 18 тонн байв.
Олон улсын тавцанд байр сууриа дээшлүүлэх зорилго бүхий том зорилт тавьсан Хятад улс сансрын хөтөлбөрт олон тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж байна.