Энэтхэгт өнгөрсөн хоногт коронавирусний халдварын 403 738 шинэ тохиолдол илэрч, нийт тохиолдлын тоо 22 296 414 боллоо гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлэв.
Коронавируст халдвараар нас барсан хүний тоо сүүлийн 24 цагт 4 092-оор нэмэгдэж 242 362-т хүрчээ.
Энэтхэгт тав дахь удаагаа өдөрт 400 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Тавдугаар сарын 1-нд 401 993, 6-нд 412 262, 7-нд 414 188, 8-нд 401 078 шинэ тохиолдол илэрчээ.
Өдөрт бүртгэгдсэн нас баралтын үзүүлэлт хоёр дахь өдрөө дараалан 4 мянгыг давжээ. Бямба гаргийн өглөөний байдлаар 4187 нас баралт бүртгэгдсэн нь цар тахал дэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.
Халдвараас эдгэрсэн хүмүүсийн тоо нэг өдрийн дотор 386 444 -өөр нэмэгдэж, 18 317 404 болжээ. Эмнэлэгт 3 736 648 хүн эмчлүүлж байгаа бөгөөд энэ нь өмнөх өдрөөс 13 202 -оор нэмэгдсэн үзүүлэлт аж.
Энэтхэг халдварын нийт тохиолдлын тоогоор АНУ-ын дараа хоёрдугаарт, нас баралтын үзүүлэлтээр АНУ, Бразилын дараа гуравдугаарт орж байгаа юм.