Өмнөд Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн дотнын найз гэгдэж
байгаа бизнес эрхлэгч Чуй Сүн Шил эх орондоо очжээ.
Түүнийг Ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн хийж гүйцэтгэж байсан төрийн
бичиг баримтуудыг хууль бусаар үзэж байсан болон Ерөнхийлөгчтэй ойр
дотно байдлаа ашиглаж, өөрийн санаачлагаар байгуулсан олон нийтийн
сангийн хөрөнгөөс урвуулан завшсан хэргээр шалгаж эхэлсэн юм.
Бизнес эрхлэгч Чуй Сүн Шил эх орондоо ирэхээс өмнө нь сэтгүүлчдэд ярилцлага
өгөх үеэрээ \”Биеийн эрүүл мэндийн улмаас онгоцонд сууж чадахгүй байна.
Гэхдээ гайгүй болмогч эх орондоо очно\” гэж хэлж байсан боловч, иргэд
олон нийт түүнийг зугтан зайлсхийж байгаа хэмээн үзэж болсноос ийнхүү эх орондоо нэн яаралтай ирж байгаа аж.
Ямартай ч, бизнес эрхлэгч Чуй Сүн Шилтэй холбоотой хэргийг цагдаагийн газраас шалгаж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд Чуй Сүн Шилийг хэзээ ч хамаагүй дуудаж
мэдүүлэг авах болно\” гэж мэдэгдэж байсан юм.
Undesten.mn