Их эзэн Чингис хаан мэндэлсний 854 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зорилусан хүчит 128 бөхийн барилдаан өчигдөр боллоо. Бөхийн барилдааныг Монгол төрийн тэргүүн дээд шагнал-\”Чингис хаан” одон хүртсэн эрхмүүд, төр, нийгмийн зүтгэлтнүүд, иргэд үзсэн юм.
Энэ удаагийн барилдааныг Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, Улсын заан Б.Батмөнх нар манлайлан барилдлаа.
Монгол бахархлын өдрөөр зодоглосон эдгээр 128 бөхөөс Улсын гарьд Б.Гончигдамба, Улсын өсөх идэр начин Э.Энхбат, Улсын арслан Р.Пүрэвдагва, Улсын начин Э.Даш нар их шөвөгт хүч үзэн барилдаж Архангай аймгийн Булган сумын харьяат Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Улсын начин Э.Даш үзүүрлэлээ.
Түрүүлж үзүүрлэсэн бөхчүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулав.