Хуулийнхны тайлбарлаж байгаагаар Чве Сун
Сил нь Ерөнхийлөгчөөр дамжуулан БНСУ-ын томоохон компаниудад дарамт үзүүлж,
өөрийн нэр дээр MIR, K-Sports сангууд руу их
хэмжээний хандив цуглуулсан байж болзошгүй хэрэгт буруутгагджээ.
Мөн түүнийг \” нотлох баримтаа устгах
аюултай. Өмнө нь хилийн чанадад амьдарч байсан. Өмнөд Солонгос улсад тодорхой
хаяггүй. Тиймээс байцаалтын явцад оргон зайлж болзошгүй” хэмээн үзэж цагдан
хорих шийдвэрийг гаргасан байна.
Харин Солонгосын
Ерөнхийлөгч Пак Гын Хег өөрийн найзаа төрийн
хэрэгт оролцох боломж олгосон, төрийн нууцтай холбоотой мэдээлэл дамжуулсан,
өөрийн илтгэлийн үгээ туслахаараа биш найз бүсгүйгээрээ бичүүлж, улмаар улс
орны эдийн засаг, улс төрийн амьдралд нөлөө үзүүлэх боломж олгосонд буруутгаж
байна.
Үндэстэн агентлаг