1. Сонгогдсон томилогдсон төрийн өндөр албан тушаалтан ёс зүйн зөрчил гаргавал олон нийтээс уучлал гуйх үүргийг хуульчилж, түүнийг огцруулах, чөлөөлөх хууль эрх зүйн үндэлэлийг тодорхой болгох бие даасан хууль санаачилна.
2. УИХ-ын чуулган, Засгийн газрын хуралдаанд сар бүр тогтмол оролцоно. нийт иргэдэд Монгол хүний эрхийн нөхцөл байдал, улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлыг мэдээлнэ.
3. “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийг санаачилж дэмжинэ.
4. “Хувьцаатай иргэн” төслийг санаачилна, “Эрдэнэт”, “Оюутолгой”- н 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулж иргэдэд хувьчлах хуулийг санаачилна.
5. Монгол Улс ба Европын холбооны харилцааг шинэ шатанд гаргана. 2027 он гэхэд буюу 6 жилийн дараа Монгол Улсын иргэдийг Европын холбооны гишүүний орнуудад визгүй зорчдог болгох бодлого баримтлан ажиллана.
6. Зэвсэгт хүчний жанжин штабын дэргэд Цэргийн цагдаагийн албыг шинээр байгуулна.
7. Шашныг философи утгаар нь шинэчлэн хөгжүүлэх санаачлалыг дэмжинэ.
8. ҮАБЗ-ийн эрх, үүрэг бүтцийг шинэчлэх хуулийн төсөл өргөн барина.
9. Ерөнхийлөгч тусгаар тогтнол гадаад бодлоготой холбоотой асуудлаар хувийн байр сууриа илэрхийлэхийг хориглоно.
10. Төрийн өндөр албан тушаалтнууд их хэмжээгээр нэмэгдсэн хөрөнгө орлогын эх үүсвэрээ АТГ-аас гадна олон нийтэд тайлагнах хууль санаачилна.
11. Сонгогчдыг хуурч, тэдний итгэлийг алдсан УИХ-ыг эгүүлэн татах хууль санаачилна.
12. Жанжин штабын дэргэд кибер халдлагатай тэмцэх судалгаа үйлдвэрлэлийг байгуулах санаачилга гаргана.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнийн сонгуулийн мөрийн хөтөлбөртэй бүрэн эхээр танилцах.