Коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор улсын хэмжээнд хийсэн PCR шинжилгээний хариуг танилцууллаа.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр“Сүүлийн 24 цагт 7,800 орчим хүнд шинжилгээ хийснээс 891 тохиолдол шинээр батлагдлаа. Үүний 890 нь дотоодын халдвар бөгөөд эрүүл мэндийн нэг ажилтнаас коронавирусийн халдвар илэрсэн.
- Улаанбаатар хотод 836
- Орон нутагт 54 тохиолдол бүртгэгдсэн.
КОВИД-19 өвчний нэн хүнд хэлбэрээр дөрвөн хүн нас барлаа. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
32 настай эрэгтэй, 37 настай эмэгтэй, 71 настай эрэгтэй, 83 настай эрэгтэй коронавирусийн халдвараар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан байна” гэлээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавируст халдварын нийт 57,512 тохиолдол батлагдаад байна. Харин сүүлийн 24 цагт 434 хүн бүрэн эдгэрч, эмнэлэг болон гэрийн ажиглалтаас гарснаар эдгэрсэн иргэний тоо 49,754 боллоо.