Дэлхий дахинд коронавирусний халдвараар өвчлөгсдийн тоо 170 саяд хүрчээ.
ДЭМБ-аас мэдээлснээр дэлхий дахинд хоногт 516 мянга гаруй хүн ковидоор өвчилсөн байна. 24 цагийн хугацаанд 11682 хүн ковидын улмаас нас баржээ. Ийнхүү COVID-19-ийн шалтгаант нийт нас баралт 3 530 582 болоод байна.
Дэлхийд халдварын тоогоороо АНУ, Энэтхэг, Бразил, Франц, Турк улс тэргүүлж байна. АНУ-д халдварын тоо 33 сая давсан бол Энэтхэгт 27.8 сая, Бразилд 16.4 сая болжээ.
Ковидын эсрэг шинэ эм, бэлдмэлүүдийн тухайд, Австралийн эрдэмтэд ковидын халдвараас урьдчилан сэргийлэх хоёр эм бүтээжээ. Шинэ эмүүдийг вакцины оронд хэрэглэх аж. Туршилтын эхний үр дүнгээр уг эм, бэлдмэлүүд нь аюулгүй бөгөөд сөрөг нөлөө багатай байжээ.