СИЗМ буюу Дэлхийн
цэргийн спортын байгууллагаас зохион байгуулдаг Цэргийн дэлхийн аварга
шалгаруулах тэмцээн БНСУ-д зохион байгуулагдах гэж байна. Цэргийн дэлхийн
аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчнийг төлөөлөн Зэвсэгт
хүчний \”Алдар” спорт хорооны тамирчид оролцохоор бэлтгэлээ хангаж дууслаа.
\”Алдар\” спорт хорооны 70 гаруй тамирчид спортын найман төрлөөр хурд
хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө. Тодруулбал, байт харваа, бокс,
буудлага, чөлөөт бөх, жүдо бөх, хөнгөн атлетик, таеквондо, дугуйн төрлөөр
оролцох юм. Маргааш эх орноосоо мордох тамирчдад амжилт хүсч, үдэн гаргах арга
хэмжээ өнөөдөр \”Алдар\” спорт хорооны зааланд боллоо.
Энэ удаагийн тэмцээнд
Монгол Улсын Зэвсэгт хүчний \”Алдар” спорт хорооноос Бээжин-2008 зуны олимпийн
их наадмын мөнгөн медальт, Дэлхийн цэргийн аварга шалгаруулах тэмцээний багийн
алт, мөнгөн медальт Монголын Улсын Хөдөлмөрийн Баатар, гавъяат тамирчин хошууч
О.Гүндэгмаа, чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах
тэмцээний алт, мөнгөн медальт цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний
аварга Монгол Улсын Гавъяат тамирчин ахлагч С.Цэрэнчимэд нарын тэргүүтэй
тамирчид оролцоно.
Монгол Улсын
Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин, хошууч О.Гүндэгмаа \”Бид
бүхэн энэ нэр хүндтэй тэмцээнд эх орныхоо нэрийг өндөр өргөхийн төлөө хичээн
зүтгэнэ. Эх орноо батлан хамгаалах үйлсэд гар бие оролцож чаддаггүй ч, эх
орныхоо нэрийг дэлхийн давцанаа цуурайтуулах нь бидний хүсэл зорилго юм\”
гэсэн юм.