Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөө 14 хоног тутамд нэг удаа \”Үлгэрийн цаг” хэмээх арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай билээ. 2016 оны 11-р сарын 01-ний \”Үлгэрийн цаг”-ийг Чингэлтэй дүүргийн ЕБ-ын 50-р сургуулийн сурагчдаас гадна номын өргөөний байнгын уншигч зэрэг нийт 95 хүүхэд үзэж, сонслоо. 50-р сургуулийн захиргаа 2016 оныг дуустал Хүүхдийн номын өргөөтэй хамтран ажиллаж, манайхаас зохион байгуулж буй бүхий л арга хэмжээнд хүүхдүүдээ хамруулах хүсэлтэйгээ энэ үеэр илэрхийлсэн юм.
Хүүхдийн номын өргөө