БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэг эсэргүүцэх,
огцруулах жагсаал улам л өргөжсөөр байна. Иргэд Ерөнхийлөгч Пак Гын Хэг
цагдаагийн газарт дуудаж мэдүүлэг авах ёстой гэсэн шаардлагыг хүргүүлээд
байгаа. Энэ шаардлагыг Сөүл хотын дарга Пак Ван Сүн дэмжиж байгаагаа
илэрхийлсэн байна.
Мөн тэрээр \”Ерөнхийлөгч Пак Гын Хе нь
түүнтэй холбоотой бий болсон байж болшгүй үйл явдлуудыгнуун дарагдуулахын
тулд дэргэдээ ажиллаж байсан туслахууд болон өөр бусад ажилтнуудаа халж
солихоос өөр ажил хийхгүй байна. Би эх орон, ард иргэдээ хүнд хэцүү байдалд
оруулсан боловч хариуцлагаа хүлээхгүй байгаа Ерөнхийлөгчийг огцрохыг
шаардаж байна. Бид ийм боломжийг ашиглаж Солонгос улсад шинэ улс төр, шинэ
удирдагчийг сонгох хэрэгтэй\” гэжээ.