Нээлттэй нийгэм форум, Сонгогчдын боловсрол төв хамтран хэрэгжүүлж буй “Сонгогчдын мэдлэг, мэдээлэлтэй оролцоогоор дамжуулан ардчиллын боловсролыг түгээх нь” төслөөс танилцуулж байна. Залуучууд өөрийн хүсдэг ирээдүйгээ бий болгохын тулд яагаад сонгуульд оролцож, сонголтоо өөрөө хийх ёстойг харуулсан цуврал комик зургуудыг хүргэе.