Хонины ястай мах дунджаар нэг килограмм нь 3950 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5390 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 4.5 хувиар буюу 230 төгрөг, үхрийн цул мах 4.3 хувиар буюу 295 төгрөгөөр тус тус өссөн байна. Ажиглалтаар үхрийн мах \”Баянзүрх” хүнсний захад хамгийн хямд буюу 5000 төгрөг, харин \”Бөмбөгөр”, \”Меркури” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 6500 төгрөг байна.
Хонины ястай болон цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой байлаа. Ажиглалтаар хонины мах \”Хүчит Шонхор”, \”Хар хорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 3800 төгрөгөөр, харин \”Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 5300 төгрөгөөр худалдаалж байна.