Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.
(2021.06.10, 11:00 цаг)
Өнгөрсөн 24 цагт 10 мянга орчим хүнд шинжилгээ авахад коронавируст халдварын 1460 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 70.482 болж байна. Мөн хугацаанд ковидын улмаас 10 хүн нас барсан харамсалтай мэдээтэй байна. Монгол Улсад ковидын шалтгаант нас баралт 334 боллоо.
Мөн сүүлийн 24 цагт 412 хүн эдгэрч, улсын хэмжээнд эдгэрсэн хүний тоо 55.569 болж байна.