Л.Гүндалай \”иргэдэд газар олгоно” гэсэн
буруу мэдээлэл тараасны улмаас Орхон аймгийн ногоон бүсэд маш олон иргэд гэр,
майхангаа барьж, хашаа хатгаж эхэлсэн. Тэгвэл аймгийн Засаг даргын захирамжаар
байгуулагдсан ажлын хэсэг гарч, иргэдтэй уулзалт хийсэн байна. Уулзалтын үр
дүнд гурван зүйл дээр тохиролцож чадсан байна.
Тодруулбал, Ойрын хугацаанд аймгийн
мэргэжлийн байгууллагууд иргэдийн өрхийн хэрэглээний шинэ суурьшлын бүс үүсэх
газрыг судлан тогтоож, иргэдэд олгох чиглэлд хууль эрх зүйн тал дээр бэлэн
болгох, гэрээ барьсан иргэдийн газар авах хүсэлтийг хуулийн дагуу хүлээн авах,
хууль бусаар гэр барьсан иргэд энэ үйлдлээ таслан зогсоох гэсэн гурван зүйл
дээр тохиролцжээ.
Харин иргэдийг хууль бус зүйлд турхирсан
Л.Гүндалай нь Улаанбаатар хотод телевизийн нэвтрүүлэгт орох гэж хошин шогийн
үзүүлбэр үзүүлж явааг харсан байх. Аймгийн удирдлагуудын зүгээс Засаг дарга
болон иргэдийн хурлын бүрэн эрхэд халдаж, нутгийн иргэдийг хууль бус зүйл
турхирсан Л.Гүндалайгийн энэ үйлдлийг эрүүгийн болон захиргааны шинжтэй эхэсийг
судалж, хариуцлага тооцно гэдгээ мэдэгджээ.
А.Аюуш