Тарваган тахал өвчнөөр нэг иргэн нас барсан байна. Тодруулбал: Хөвсгөл
аймгийн Цэцэрлэг сумын Жаргалант багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг \”Жаргалант” хоолны газар Б /44 настай, эрэгтэй/ 2015.09.20-ны өдөр Увс аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явах замдаа тарваганы түүхий элэг залгисан байна. Дээрх иргэн 39 хэм өндөр халуурч байгаад 09.25-ны өдөр Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт нас баржээ. Нас барганы иргэнээс дээж авч аймгийн Зооноз өвчин судлалын төвийн лабораторд шинжлүүлэхэд тарваган тахал өвчний нян илэрсэн бөгөөд ЗӨСҮТ-ийн давтан шинжилгээний хариугаар \”Тарваган тахал” өвчин болох нь батлагдсан.