Засгийн газрын 2020 оны 134 дүгээр тогтоолын дагуу “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” Олон улсын шинэ нисэх буудал руу шилжүүлж, 2021 оны 07 дугаар сарын 04-ний ням гарагаас үйл ажиллагааг эхлүүлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд олон улсын болон орон нутгийн нислэг үйлдэгдэхгүй бөгөөд Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлаас бүх нислэгийг үйлдэж эхлэх юм.
Иймд шинэ нисэх буудлыг зорих иргэд 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн нийтийн тээврийн дараах 4 чиглэлээр үйлчлүүлэх боломжтой.
- “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал-“Чингис хаан” Олон улсын шинэ нисэх буудал
- Төмөр замын төв вокзал-“Чингис хаан” Олон улсын шинэ нисэх буудал
- Дүнжингарав худалдааны төв-“Чингис хаан” Олон улсын шинэ нисэх буудал
- Драгон төв-“Чингис хаан” Олон улсын шинэ нисэх буудал” руу тус тус үйлчилнэ гэж ИНЕГ-аас мэдээллээ.