Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдлын мэдээг 2021.06.30-нs 11.00 цагийн байдлаар ЭМЯ-наас танилцууллаа.
Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 10 гаруй мянган сорьцод шинжилгээ хийхэд 2246 хүнээс коронавирус илэрсэн байна. Шинээр илэрсэн тохиолдлууд нь бүгд дотоодод бүртгэгдсэн бөгөөд 1345 нь Улаанбаатарт, 901 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр Монгол Улсын батлагдсан тохиолдлын тоо 114656 боллоо.
Хоногт 2825 хүн эдгэрч нийт эдгэрэлтийн тоо 76654 болсон байна.
Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвараар 15 хүн эндэж, нийт нас баралт 563 боллоо. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Хөдөө орон нутагт бүртгэгдсэн тохиолдлыг аймаг тус бүрээр задалбал:
Архангай аймагт +39
Сэлэнгэ аймагт +85
Хэнтий аймагт +37
Дорнод аймагт +10
Сүхбаатар аймагт +21
Говьсүмбэр аймагт +2
Дундговь аймагт +35
Төв аймагт +23
Булган аймагт +36
Хөвсгөл аймагт +30
Баянхонгор аймагт +92
Өвөрхангай аймагт +46
Говь-Алтай аймагт +60
Увс аймагт +51
Ховд аймагт +53
Баян-Өлгий аймагт +42
Завхан аймаг+37
Дархан-Уул аймагт +127
Орхон аймагт +75 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 14124 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 9502 нь хөнгөн, 3143 нь хүнд, 1237 нь хүнд, 239 нь маш хүнд байдалтай байна.
Сүүлийн нэг хоногт 18935 хүн вакциндаа хамрагджээ. Улсын хэмжээнд вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан иргэдийн тоо 1.7, нэгдүгээр тундаа хамрагдсан иргэд 2 сая болсон байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.
Танд санал болгох ярилцлага