АНУ-ын “Johnson&Johnson” компани нэг тунт вакцин нь коронавирусний “Дельта” хувилбарын эсрэг өндөр үр дүнтэй байгааг зарлажээ.
““Johnson&Johnson”-ы вакцин “Дельта” хувилбарыг саармагжуулах эсрэг биетийг Өмнөд Африкийн “Бета” хувилбарынхаас ч илүү өндөр түвшинд гаргаж байгааг цусны дээжинд хийсэн шинжилгээ харуулж байна” гэж мэдэгдэлд дурдсан байна.
Компанийн мэдээлснээр, вакцины дархлааны хариу урвалын үргэлжлэх хугацаа дор хаяж найман сар байна. Үүнээс гадна, “SARS-CoV-2”-ийн бусад хувилбарын эсрэг ч мөн үр дүнтэй байгааг мэдэгдэлд онцолжээ.