Өнөөдөр 15:30 цагийн үед Улаанбаатар хот даяар мөн Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ зэрэг хэд хэдэн аймагт цахилгаан тасраад байна.
Цахилгаан тасарсан шалтгаан болон хэзээ хэвийн болох талаар албан ёсны мэдээлэл алга байна.
Цахилгаан тасарсан шалтгааныг Эрчим хүчний яамнаас тодруулахад “Дулааны IV цахилгаан станцад гэмтэл гарсан. Гэмтлийг засварлахаар ажиллаж байна. Юун түрүүнд нэгдүгээр зэргийн хэрэглэгч буюу эмнэлэг, тусгаарлах байрны цахилгааны асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна” гэлээ.