Сэлэнгэ мөрний эрэг дээр арван иргэн зугаалж байснаас тус аймгийн харьяат иргэн Д, Н нар “Экстрал” загварын суудлын автомашинтай сураггүй болжээ.
Сэлэнгэ мөрөнд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг Цагдаагийн байгууллагаас долоодугаар сарын 9-ний өдрийн 15:09 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, тус аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийн хүмүүс иргэн Н /50 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.
Долоодугаар сарын 12-ны өдрийн байдлаар 2 бүлэгт хуваагдаж,
- 1 дүгээр бүлэг: “Ноён-Уул” гэдэг газраас “Сүмийн булан” гэдэг газар хүртэл нийт 85 км-т завиар урсаж, голын эрэг дагуу нийт 15 км-т явганаар болон автомашинтай,
- 2 дугаар бүлэг: “Сүмийн булан” гэдэг газраас “Ноён-Уул” гэдэг газар хүртэл нийт 90 км-т завиар урсаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:35 цагт түр зогсоосон бөгөөд өнөө өглөөний 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.
Эх сурвалж: ОБЕГ