БНХАУ-аас галт тэргээр ачааг Замын-Үүдэд татан авч байна

Монгол Улсын Засгийн газраас Дорноговь аймгийн Замын-Үүд дэх нөхцөл байдлыг сайжруулахаар өнгөрсөн долоо хоногт шинэ ажлын хэсгийг томилон ажлуулж эхэлсэн билээ.
Замын-Үүд дэх шинээр томилогдсон Гаалийн газраас өнгөрсөн тав хоногийн хугацаанд дараах шийдвэрүүдийг гаргаж, эхний ээлжийн гацааг арилгаад байна.
Үүнд:
Замын-Үүд дэх Гаалийн газрын хуучин ажиллаж байсан албаны дөрвөн дарга, 28 байцаагчийг сэлгэн, Улаанбаатар хотоос 32 ажилтныг шинээр томилжээ
Замын-Үүдэд төрийн алба хаагчдаас шалтгаалсан ачаа барааны бөөгнөрлийг цэгцэлж, гаалийн хяналтын бүсэд гацаад байсан ачааны 200 авто машиныг шуурхай бүртгэл, хяналт хийн гаргажээ.
Баяр наадмын амралтын өдрүүдэд хил хаагдсан байгаа ч БНХАУ-аас ачаа тээврийн галт тэргээр бараагаа зөөх ажлыг эхлүүлжээ.
Замын-Үүд дэх 12 тэрминал хяналтын бүсийг өдөрт хоёр удаа ариутгах ажлыг тогтмол хийж эхлээд байна.

Холбоотой Мэдээлэл

}

Шинэ мэдээ