Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир,Я.Содбаатар, Л.Энхболд нар Эрчим хүчний яамны удирдлагуудтай уулзаж, салбараас тусгагдсан төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл сонслоо. Монгол Улсын Засгийн газраас боловсруулсан \”Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрт”-т эрчим хүчний салбараас тодорхой хэд хэдэн төсөл, арга хэмжээ тусгахаар төлөвлөсөн байна. Тухайлбал, Дулааны 3-р цахилгаан станцын 250 МВт болон Чойбалсангийн дулааны цахилгаан станцын 50 МВт-ын өргөтгөл, Тавантолгойн 450 МВТ-ын цахилгаан станц, Эгийн голын 315 МВт-ын усан цахилгаан станц зэрэг төсөл багтаж байна.
Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яамнаас эдийн засгийн хүндрэлийг даван туулах хүрээнд 3-4 төсөлд ач холбогдол өгч байгааг салбарын сайд П.Ганхүү онцоллоо. Улс орны хөгжлийн тулгуур энэ салбарыг дэмжих нь эдийн засгийн хүндрэлээс гарах гол гарц болох учраас дээрх томоохон төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөх нь зүйтэй гэдгийг УИХ-ын гишүүд тодотгосон юм.
Эх сурвалж:Эрчим хүчний яам