Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Их аварга Асашёрюү Д.Дагвадорж нарын үүсгэн байгуулсан Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын 116.2 тэрбум төгрөгийг буцааж өгөхгүй байгаа учраас Сангийн яам шүүхэд хандсан гэх мэдээлэл цахим орчинд гарсан.
Цагдаагийн байгууллага тухайн хүсэлтийг гомдол мэдээллээр хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Ийм мэдээллийг ямар эх сурвалжаар, ямар хүмүүс олон нийтэд тараасан бэ гэдгийг эхний ээлжид шалгаж тогтооно. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэв.