УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөнийг хүлээн авч уулзан, дараах чиглэлүүдийг өгчээ.
Өвөлжилтийн бэлтгэл ажил хангахад чиглэсэн зээл, санхүүжилтийн схемийг боловсруулж, цар тахлын энэ үед эдийн засгаа тогтвортой байлгаж, ирэх өвлийг өнөтэй давахад төрийн мөнгөний бодлогод анхаарч ажиллах хэрэгтэйг санууллаа.
Түүнчлэн Монголбанк 10 их наяд хөтөлбөрийн хүрээнд одоогийн байдлаар 1,8 их наяд төгрөгийн зээлийг гаргаж, ханшаа тогтвортой барьж, валютын нөөцийг нэмэгдүүлэн сайн ажиллаж байгааг дурдсан байна. Мөнгөн дэвсгэртийн реформийг хэрэгжүүлж, гүйлгээний зардал, төлбөрийн хэрэгслийн зардлыг бууруулахын тулд гүйлгээнд ашигладаггүй мөнгөн дэвсгэртийг гүйлгээнээс гаргах нь эдийн засгийн хувьд үр ашигтайг онцолжээ.
Иймд төрийн мөнгөн дэвсгэртийг үнэгүйдүүлэхгүй байх зарчмыг баримталж, том мөнгөн дэвсгэртийг гаргахад судалгааны ажил хийхийг Төв банкинд үүрэг болголоо.