Монгол Улсын
Сангийн яамнаас 2015 оны төсвийн тодотголоо УИХ-д өргөн барина. Энэ оны төсөв
нэг их наяд орчим төгрөгөөр тасарч байгаа учраас танах шаардлага тулгарсан.
Төсвийг танахдаа төрийн данхар бүтцийг багасгах ажлаас эхэлнэ хэмээн Сангийн
сайд хэлэв. Эхний ээлжинд чиг үүрэг ойролцоо, онц шаардлагагүй агентлагуудыг
татан буулгах замаар таналт хийх юм байна. Ямартай ч 2-3 агентлагийг татан
буулгахаар болж, судалж эхэлжээ. Мөн зарим агентлагуудыг нэгтгэх ажлыг зохион
байгуулж, төсвөө хэмнэхээр болсон байна. Үүнээс гадна яамдуудын тоог цөөлж,
ирэх 2016 оны сонгуулийн дараа 9 яамтай байхаар хуулийн төслийг боловсруулж
байгаа аж. Мөн 2016 оны төсвийг дэд сайдгүй байхаар төлөвлөж боловсруулсан гэж
Сангийн сайд Б.Болор ярилцлагадаа дурьджээ.
А.Аюуш