Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд энэ оны хоёрдугаар улирлын байдлаар нийт 45.5 мянган аж ахуйн нэгжийн 698 мянган ажиллагсад хамрагдсан байна.
Хоёрдугаар улирлын байдлаар ажиллагсдын сарын дундаж цалин 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 69 мянган (5.5%) төгрөгөөр нэмэгджээ.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан найман даатгуулагч бүрийн нэг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420 мянган төгрөгөөс бага цалинтай байна. Харин таван даатгуулагч тутмын нэг нь 420-700 мянган төгрөгийн, дөрвөн даатгуулагч тутмын нэг нь 700 мянгаас 1.1 сая төгрөгийн цалинтай байна гэж ҮСХ-ноос мэдээллээ.