Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Алтай,
Хангай Хөвсгөлийн уулархаг нутаг болон Дорнод Монголын тал нутгаар түр
зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй.
Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар
зүүн өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулсаар секундэд түр зуур 16
метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар
21-26 хэм, говийн бүсийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн саваар 28-33 хэм,
бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 28-30 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 17 хэм дулаан, харьцангуй чийг 44 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.