ЭМЯ-наас “Ковид 19” цар тахлын нөхцөл байдлын мэдээг аравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар танилцууллаа.
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2519 тохиолдол шинээр илэрсэн бөгөөд үүний 1154 нь нийслэлд, 1365 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин хоногт 7053 хүн эдгэрчээ.
Мөн хоногт 0-80 насны 18 хүн нас барж, нийт нас баралтын тоо 1222 болсон байна. Нас барсан иргэдийн 10 нь эмэгтэй, 8 нь эрэгтэй байсан бөгөөд бүгд архаг хууч өвчин “Ковид 19” халдвартай хавсарсан байжээ. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Тэгвэл сүүлийн 24 цагийн байдлаар байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн тоо өмнөх өдрөөс 49-өөр буурч, нийт 20675 болсон бол гэрийн хяналтад байгаа хүний тоо 772-оор нэмэгдсэнээр нийт 65426 хүн өрхийн эмчийн хяналтад эмчилгээ үйлчилгээ авч байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нийт өвчтөнүүдийн 11387 нь хөнгөн, 6766 нь хүндэвтэрр, 2144 нь хүнд, 378 нь маш хүнд өвчилсөн иргэд байна.
Үүнээс эмнэлэгт 3989 хүүхэд, 1570 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж байна. Нийт хүн амын 65.5 хувь нь вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан гэж ЭМЯ-наас мэдээллээ.