Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр батласан удирдамжийн дагуу Чингэлтэй дүүргийн 19 хороонд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлыг шалгаж байна.
Шалгалтаар Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорууд хороодод очиж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийж, салбар зөвлөлийн ажлыг шалган зааварчилгаа өгч ажиллаж байна.