Өнгөрөгч амралтын өдөр Чингэлтэй дүүргийн эрүүлжүүлэх байранд нэр, хаяг тодорхойгүй 50 орчим насны эрэгтэй нас баржээ.
Аравдугаар сарын 8-ны өглөөний 07:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн таван буудлын орчмоос “Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн байна” гэх дуудлагын дагуу цагдаагийн алба хаагч очиж, эрүүлжүүлэх байранд хүргэсэн байна.
Улмаар талийгаач эрүүлжүүлэх байранд хүргэгдэж ирмэгцээ амьсгал хураажээ. Задлан шинжилгээний дүгнэлтээр талийгаач нь гаднын нөлөөтэйгөөр тархиндаа гэмтэл авсны улмаас нас барсан болох нь тогтоогдсон байна.
Энэ хэрэгт 52 настай эрэгтэй З гэгчийг холбогдуулан шалгаж байгаа ба тэрбээр талийгаачтай маргалдсаны улмаас цохиж унагасан нь ийнхүү үхэлд хүргэсэн байх магадлалтай байгаа аж.