Ирц хүрээгүй нөхөн сонгуулийн талаар өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран мэдэгдэл хийв.
Тэрбээр нэмэлт санал хураалтын зардлын талаар “Хоёр тойргийн сонгуулийн нийт зардал 2.2 тэрбум төгрөг. Үүнээс СЕХ-ны шууд зарцуулах төсөв нь 1.8 тэрбум төгрөг. Тэгэхээр нөхөн сонгуулийн зардалдаа багтааж нэмэлт санал хураалтыг зохион байгуулна” гэлээ.