Гавьяат жүжигчин С.Жавхлангийн эхнэр Г.Эрдэнэчимэгийг дуучин гэхээс илүүтэй үйлчин бүсгүй гэх тодотгол түүнд илүү зохих болов уу.
Дуучны ажлаа түр хойш тавьсан Г.Эрдэнэчимэг \”Монголоороо” төвөө ажиллуулаад тун завгүй яваа нэгэн. Тус төв нь Монголынхоо өв соёлыг үргэлжлүүлэн сургах, хадгалах их үйлийг үргэлжлүүлэн хийж, монгол бичиг, уран хатгамал, эсгий урлал, бие биелгээ зэргийг бусдад зааж сургах, өвлүүлэн үлдээх ажлыг хийж буй юм.
Түүнийг нөхрөө дагаж хий дэмий хийрхэж, ийм элий балай ажил хийхийн оронд ард түмэндээ дуугаа дуулаад явж байсан нь өөрт нь илүү өгөөжтэй гэх хүмүүсийн шүүмжлэлийг тэрбээр эвтэйхэн эсэргүүцээд, тайлбараа хийдэг байна.
Тэрбээр \”Монгол хүн байна, би. Тиймээс монголоороо байхыг хүсдэг. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө хүсэлдээ тулгуурлан дурандаа хийж байгаа ажил юм шүү. Тиймээс би Жавхлангаа дагаад ийм болсон хүн биш шүү гэдгийг ойлгох хэрэгтэй” хэмээн тайлбарладаг аж.
Эх сурвалж www.wikimon.mn