ОХУ-ын \”Зөн билгийн тулаан” реалити шоуны 13 дахь улирлын шилдэг оролцогч \”Сибирийн \”шулам” гэгддэг хар домын шидтэн, зөн билэгч Елена Голунова Монголд эргэн ирэхээр боллоо. Тэрээр өөрийн тав дахь үедээ Монгол хүн байсан хэмээн зарлаж байсан юм.
Тэрбээр өнгөрсөн жил анх удаа Монголд зочлохдоо \”Зөн билгийн тулаан” реалити шоуны 6 дахь улирлын ялагч хүү Влад Кадонийн хамт ирж байсан юм. Зөн билэгч Елена Голунова нь \”Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн хамгийн өвөрмөц, чадварлаг оролцогч юм.
Түүнийг урьсан дэлхийн олон орны урилгаас татгалзаж, сонин хэвлэлд ярилцлага өгөхөөс дөлдөг ч энэ удаад эх оронд маань өөрийн удмын үсэрсэн цусныхаа тав дахь үеийн дуудлагаар ийнхүү эргэн ирэх нь ээ. Зөн билэгч Елена Голуновагийн увьдас, өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийг харах, үхэгсдийн ертөнцөд нэвтэрдэг гайхамшигт чадвар Оросын төдийгүй дэлхийн даяар гайхагдсан бөгөөд олон мянган хүмүүс түүнд хувь заяага даатгуулахыг хүсдэг.
Тэгвэл энэ удаа монголчууд түүнтэй нүүр тулан уулзах боломжтой боллоо. Тэрээр энэ сарын 8-10-нд буюу ердөө хоёр хоног л Монголд зочлох нь ээ. Дэлгэрэнгүй мэдээллийг 8938-7227 дугаараас авна уу.