Мэдээ мэдээллийн суваг \”Ийгл” телевизийн сэтгүүлч, олон улсын тоймч Х.Уламбаяр, г.Билгүүн зураглаачийн хамт дэлхийн халуун цэг болоод байгаа олон улсын анхааралд орсон Сири дэх үйл явцыг сурвалжлахаар явлаа хэмээн саяхан бид бахархаж байсан удаавай. Гэтэл тус телевизийн сэтгүүлч Уламбаярыг \”дур мэдэн\” тоног төхөөрөмж авсан гэх үндэслэлээр ажлаас нь халсан тухай цахим ертөнцөөр шуугиад байгаа юм.
\”Ийгл\” ТВ-г гадаадын хөрөнгө оруулалттай, шашины үзэл сурталын телевиз хэдий ч мэдээ мэдээллийн хувьд тун дажгүй хэмээн үздэг байсан хүмүүсийн сэтгэл энэ явдлаас болж тус телевизийнхэнийг хараахад хүргээд буй гэнэ.
Учир нь мэргэжлийн сумогийн их аварга Д.Дагвадорж өөрийн фэйж хуудаснаа \”Ийгл” ТВ -г буруутган \”мэдэгдэл\” хийсэн байна. Тэрээр \”Үнэн бодит мэдээ байх нь чухал \”Ийгл” ТВ-ийнхэнд хэлэхэд! Битгий гадны нөлөөнд автаад далдагнаад бай!!! Наад нэг шашны жинхэнэ тархины угаалтаа зогсоо” хэмээн ихэд ундууцан бичжээ.
Эх сурвалж: Zindaa.mn