УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, чуулганаар хэлэлцэх асуудлуудыг хэлэлцлээ. Энэ талаар бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдээлэл хийлээ. УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон УИХ-ын дарга З.Энхболд нар ирэх оны төсвийн төслийн талаар мэдээлэл хийсэн байна. УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар \”Ирэх оны төсвөөр санхүүгийн системд маш том шинэчлэл, реформ хийхээр байна. Энэ бодлогыг дэмжих зүйтэй гэж үзсэн. Сонгууль гэж хүлээлгүйгээр улс орноо бодож, шинэчлэлийг яаралтай хийх шаардлагатай гэж үзэж байгаа” гэлээ.
Сангийн яамнаас ирэх оны төсвийг дэд сайдын орон тоогүйгээр батлах бодлогыг дэмжинэ гэж үзсэн байна.
Түүнчлэн бүлгийн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хүлээж авах эсэх асуудлыг хэлэлцэж, дэмжих нь зүйтэй гэх шийдвэр гаргасан байна. Мөн сайд С.Баярцогтыг огцруулах эсэх асуудлаар Цэцийн дүгнэлтийг УИХ хэлэлцэж, шийдвэрлэсний дараа байр сууриа тодорхой болгох аж.