Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Ерөнхий хороо буюу ТУЗ өнөөдөр хуралдах товтой байсан. Хурлаар УБТЗ-ын даргыг томилох асуудлыг эцэслэн шийдвэрлэх ёстой байв.
Гэсэн хэдий ч Ерөнхий хорооны хурал долоо хоногоор хойшилсон болохыг Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар хэллээ.
Эргэн сануулахад АМГТГ-ын даргаар ажиллаж буй Х.Хэрлэнг Улаанбаатар төмөр зам ХНН-ын даргаар томилохоор ОХУ-руу саналаа явуулаад байгаа юм.