Баянзүрх дүүрэгт хямрал нээх их нөлөөлөхгүй байгаа бололтой. Тэд төв зам дагуух гэрэлтүүлгээ шөнө нь, өдөр нь ч асаалттай байлгадаг болж.
Өнөөх ядарсан иргэд нь хоолоо хийхдээ ч тог, цахилгаанаа өөрөө өөрөөсөө харамлан өдрийг өнгөрөөж байхад ард түмнийхээ төлөө гээд байдаг Нийслэл нь ийм цамаан байдлаар хандаж болохгүй баймаар. Гудамжинд гэрэлтүүлэг хэдэн саяар нь ажил болгож хийчхээд огт асаагаагүй, ажлуулаагүй, ажлуулсан ч ийм бүдэгхэн лайны гэрэл шиг үзэгдэл гэр хороолол дунд байдаг. Ингэж өдөр гэрэлтүүлгээ асаагаад өчнөөн мөнгийг урсгаж байхаар ядаж харанхуйд асаадаггүй гэр хорооллын гэрэлтүүлгээ асаамаарсан. Энэхүү мэдээлэл холбогдох албаны хүмүүст хүрэх байх гэж найдаж байна.Хямралыг ч бид ингэж давдаггүй байхаа засаг төр минь. Ард түмэнтэйгээ ийм цамаан байдлаар хандаж болохгүй. Баянзүрх дүүрэгт хямрал нөлөөлөхгүй биш нөлөөлнө гэхдээ иргэдэд л нөлөөлнө: Харин Засагт бол үгүйгийн тод жишээ…
эх сурвалж: chingis.mn