Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газраас Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “Цусаа бэлэглэе” сайн үйлсийн аяныг эхлүүлээд байна.
Нийслэлийн Засаг захиргааны 1, 2 дугаар байр, НҮНТ-ийн Дүнжингарав, Мишээл салбарт байрлах НИТХ, НЗДТГ, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын нийт 90 гаруй төрийн албан хаагч хамрагдаж 300 гаруй хүнд амьдрал бэлэглэх их үйлсэд нэгдэв.
Уг аян нь 2021 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийг дуустал хуваарийн дагуу НҮНТ-ийн Драгон салбар, НЗЗ-ны 4,5 дугаар байруудад үргэлжлэн зохион байгуулагдах юм. Цохилох зүрх бүрийг аврах сайн үйлсийн аянд идэвхтэй хамрагдахыг уриаллаа.
Hey very nice website!! Man .. Beautiful .. Amazing .. I’ll bookmark your web site and take the feeds also?I’m happy to find a lot of useful information here in the post, we need develop more strategies in this regard, thanks for sharing. . . . . .