Арваннэгдүгээр сарын 27-нд эхэлсэн пара пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр дууслаа.
Тус тэмцээний -107 кг жинд Монгол улсын хөдөлмөрийн баатар, олимп дэлхийн аварга Э.Содномпилжээ оролцож мөнгөн медаль хүртлээ.
Түүний жинд анхны дэлхийн аваргадаа оролцож түрүүлсэн Ираны Алиакбар Гарибши 251 кг-ыг өргөж дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.
Э.Содномпилжээ 244 кг-ыг өргөсөн амжилтаар мөнгөн медаль хүртсэн бол хүрэл медалийг Ираны Саман Рази 235 кг-ыг өргөснөөр хүртжээ.
Э.Содномпилжээ Токиогийн олимпод 245 кг-ыг өргөж олимпын дээд амжилт тогтоогоод байсан юм.
Ираны шигшээ баг тус дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 3 мөнгө, 1 хүрэл медаль хүртэн багийн дүнгээр хоёрдугаар байр эзэлжээ.
Эх сурвалж: IPC