COVID-19-ийн “Omicron” хувилбар “Delta” вирусээс дөрөв дахин хурдан халдварлах чадвартайг Японы Эрүүл мэндийн яамны зөвлөх судлаач тогтоосон байна.
Харин “Pfizer” компани вакцины нэмэлт тун “Omicron” хувилбараас хамгаалахад чухал үүрэгтэйг урьдчилсан туршилтаараа баталжээ.
“Pfizer”-ийн судлаачид “Omicron” хувилбар бүрэн тун хийлгэсэн хүмүүсийн эсрэг биетийн хэмжээг 25 дахин бууруулж байгааг тогтоосон байна. Харин дархлаа сэргээх нэмэлт тун хийлгэсний дараа вакцины хамгаалалт дахин сэргэж байжээ.
Тиймээс бүрэн тун “Omicron” вирусээс хамгаалахад хангалтгүй гэдгийг онцолж байна. Ингэснээр нэмэлт тунгийн эрэлт нэмэгдээд зогсохгүй “Omicron” хувилбарын эсрэг тусгай вакцин гаргах шаардлага үүсэж магадгүй байна.
“Pfizer” компани “Omicron” хувилбарт зориулсан вакцин ирэх оны гуравдугаар сард бэлэн болно гэж мэдээлсэн юм.