Сурагчдын улирлын амралт эхэлж байгаатай холбогдуулан Шадар сайд, Боловсрол шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд нарын хамтарсан тушаал гарлаа.
Тус тушаалд бичсэнээр амралтын хугацаанд 10 хүртэлх насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхад чиглэсэн дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авч ажиллахыг бүх шатны төрийн байгууллагын дарга захирал нарт даалгаж, хувийн хэвшлийн байгууллагын ажил олгогч нарт уриалжээ.
Өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын улирлын амралт арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс эхэлнэ. Мөн энэ хугацаанд цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох бөгөөд хараа, хяналтгүй болох эрсдэлтэй 4, 5 настай хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагчийнх нь хүсэлтээр үргэлжлүүлэн цэцэрлэгт хамруулах боломжтой юм.