УИХ-ын гишүүн асан, Нийслэлийн “Нарантуул” худалдааны төвийн эзэн Ш.Сайхансамбуу өнөөдрийн “Өдрийн сонин”-д ярилцлага өгчээ. Тэрээр “Үнэн ба зөв” намын санхүүжилтийг хэрхэн гаргаж өгсөн талаараа ам алдсан байна.
Ш.Сайхансамбуу “Үнэн ба зөв” нам байгуулагдах санхүүжилтийг гаргаснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд яг хэдэн төгрөг гаргаснаа “тогтоогоогүй” хэмээн хариулжээ. Энэ талаараа,
-Би тэр хүүхдэд намыг нь байгуулж өгөөд явуулсан. Нам байгуулахад тодорхой хэмжээний зардал мөнгө орох нь тодорхой л доо. Гэхдээ тэр улс төрч болох хүүхэд биш байна лээ. Зүгээр ганцаараа тодрох гэж оролдсон тийм л хүн юм билээ. Бид хоёрт ямар нэг хамаарал байхгүй хэмээн ярьжээ.
Ташрамд сонирхуулахад, Ш.Сайхансамбуу хэдийгээр дахин УИХ-д нэр дэвшээгүй ч өөрийнх нь улс төрийн карьер дуусаагүй, 2024 онд нэр дэвшиж магадгүй гэдгээ илэрхийлжээ.