• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 9 сарын 15
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Ц.Цогт: Аппликэйшний зээлийн хэргүүд шүүхийн ачааллыг эрс нэмэгдүүлж байна

    Маргаашаас шахмал түлш борлуулж эхэлнэ

    Маргаашаас шахмал түлш борлуулж эхэлнэ

    Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

    Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

    Б.Пүрэвдагва: Улаанбаатараас баруун тийш гарах шинэ гарц буюу зургаан эгнээтэй хурдны зам барихаар төлөвлөсөн

    Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна

    Монгол Улсад ирсэн ОХУ-ын жуулчдын тоо хамгийн их байна

    Монголыг зорих жуулчдын тоо нэг саяд дөхлөө

    Хамтарсан экспепиц Халхгол сумын нутагт эрлийн ажлаа үргэлжлүүлж байна

    Т.Ням-Очир: Сурагчдын жишиг меню-д сардаа нэг удаа дотор гэдсээр хоол өгөхөөр оруулсан

  • Улс төр
    2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталж чадалгүй УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа

    У.Хүрэлсүх: Монгол Улсын иргэн бүр төрийн албан ёсны хэл болсон монгол эх хэлээ сурч эзэмших үүрэгтэй

    Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа

    Ерөнхийлөгчийн зарлигаар Увс аймгийн хилийн цэргийн 0245 дугаар ангид цэргийн гавьяаны одон хүртээлээ

    Оюутолгойн гэрээнд 17 жилийн дараа өөрчлөлт оруулж, Монголын талын өгөөжийг ₮13 их наядаар нэмэгдүүлэхээр тохиролцжээ

    Б.Жаргалан: Шатахуун, цахилгаан, дулааны үнийн нэмэгдэлтэй холбоотой шок хараахан эхлээгүй байна

    Баян-Өлгий, Ховд аймагт шүлхий өвчний улмаас устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг шийдвэрлэлээ

    М.Энхцэцэг: ЭХЯ хууль зөрчин говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний сонгон шалгаруулалтыг нууцаар зарласан

    Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

    Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

    НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

    Трамп, Путин нар утсаар Украйны асуудлыг ярилцав

    Ираны дайны ялагч Бразил

    Ираны дайны ялагч Бразил

    Япон улс үерийн эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан хамгийн өндөр түвшний анхааруулга зарлалаа

    Мүүний шашны тэргүүн авлига, хээл хахуулийн хэргээр Өмнөд Солонгосын шүүхээс хоёр жилийн хорих ял сонслоо

    Балбын сургуулийн захирал 900 сурагчаа үерээс аварчээ

    Непалд болсон үерийн улмаас олон зууны хүний амь эрсэджээ

  • Эрүүл мэнд
    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

    Европыг дайрсан агаарын хэт халалтын улмаас 1,300 гаруй хүн амиа алдсан гэж ДЭМБ мэдээлжээ

    Өргөн хэрэглээний эмнүүдийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ

    Транс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байна

    ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт осолдсон иргэнд яаралтай тусламж үзүүлжээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Хиймэл оюун ухаан ойрын 10 жилд хүн төрөлхтнийг устгах магадлал 10 хувиас дээш байгааг анхаарууллаа

    Apple компани анхны эвхэгддэг iPhone-оо танилцууллаа

    “Гацуурт”-н Л.Чинбат автомашинаараа олон тооны адуу мөргөж, осол гаргажээ

    Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бээжинд яриад эхэлжээ

    Э.Болормаа: Засгийн газрын огцруулахгүй гэдэгт МАН-ын бүлэг 100 хувь санал нэгдээгүй

    Ж.Энхбаяр сайдыг бизнесийн эрх чөлөөний хаалгыг нээж өгсөн хэмээн “Засгийн газрын Хүндэт өргөмжлөл”-өөр шагнажээ

    С.Цэнгүүн: Анандбазар гэж хүн өчигдөр над руу залгаж дарамталлаа. Ийм муухай дээр үеийн арга барил чинь явахгүй

    Сахал Б.Эрдэнэбилэг эх орондоо иржээ

    Сахал Б.Эрдэнэбилэг эх орондоо иржээ

    Ядуусын хороололд амьдарч, цагийн ажлаар амьжиргаагаа залгуулдаг байсан Kim Muyeol жүжигчний сэтгэл хөдөлгөм түүх

No Result
View All Result

Г.Мэндбаяр: Зам арчилгаа бол мэдлэг, чадвараас гадна мэдрэмж их шаарддаг ажил

by Undesten
2021-12-17 16:32
in Нийгэм, Ярилцлага
0
Г.Мэндбаяр: Зам арчилгаа бол мэдлэг, чадвараас гадна мэдрэмж их шаарддаг ажил
SHARETWEET

УБТЗ-ын Замын аж ахуйн албаны 70 жилийн түүхт ой тохиож буй энэ өдрүүдэд өчигдрийг бүтээж, өнөөдрийг цогцлоож, ирээдүй рүү замчилж яваа мянга мянган замчдын нэг Замын I ангийн 14 дүгээр хэсгийн бригадын дарга Гочоогийн Мэндбаяртай ярилцлаа.

-УБТЗ гэх их айлын босгоор алхсан хүн бүрийн анхны алхам адилгүй ч ихэнхдээ төмөр замчин болохсон гэсэн мөрөөдөл нь ижил санагддаг. Харин та…?

-Нээрэн энэ тухай урьд нь бодож байгаагүй юм байна шүү. Би уг нь, Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул. Миний аав, ээж хоёр нутагтаа мал маллаж байгаад л дөрвөн хүүхдээ аваад хот хүрээ бараадаж, хүүхдүүдээ сургууль соёлд оруулж, юм үзэж нүд тайлуулъя гэж шийдсэн юм гэдэг. 1986 оны тэр нэгэн өдөр биднийг “Буянт-Ухаа” онгоцны буудал дээр аавын нагац нар тосож авсныг санаж байна. Тухайн үедээ аав, ээж хоёр маш их зоригтой шийдвэр гаргасан байгаа юм шүү. Манайх нэг жил хотод амьдраад дараа жил нь аав минь төмөр замын илгээлт авсан. Аав Замын нэгдүгээр ангид замчнаар орсноор манайх Цайдам зөрлөгт төвхнөн, бага нас минь тэнд өнгөрсөн дөө. Зөрлөгийн багачуудтай өвөлдөө хоккей тоглож, зундаа тэвэг өшиглөсөн шиг өдрийг өнгөрөөдөг сөн.

Багадаа яг төмөр замчин болно гэж бодоогүй ч надад төмөр зам хамгийн танил орчин, төмөр замчид ойр дотно хүмүүс байсан.

Дунд сургуулийн наймдугаар анги төгсөөд Баянчандманий ТМС-ийн хуваарь авсан. Трактор комбайны ангид сурч байгаад төгсөлгүй орхичихсон. Хүн ер нь, өөрийн хүсэл сонирхлоороо ажил мэргэжлээ сонгохгүй бол дургүйд хүчгүй гэдэг болоод дуусах юм билээ. Тэгээд гурилын тээрэм дээр жил гаран ажиллаад цэрэгт явсан.

Цэргийн албанд мордохдоо аавдаа “Та намайг халагдаад ирэхэд ажил бэлтгэчхээрэй” гэсэн. Зүүнбаянд цэргийн алба хаасан. Армийн нэг жил юу байх вэ дээ, олон аавын хөвгүүдтэй бужигнаж явтал нэг л мэдэхэд халагдах өдөр ирсэн. 1997 оны тавдугаар сард халагдаж ирээд долдугаар сард нь замчин болсон доо. Тэгэхэд аав минь Шарын голын замын хэсэгт бригадын даргаар ажиллаж байсан. Бодвол, дарга нартаа хүүгээ замчин болгоё гэж хэлсэн байх. Аав минь хүүгийнхээ захиасыг биелүүлж, харин надад аавынхаа итгэлийг даах үүрэг ирсэн дээ. Түүнээс хойш 24 жил өнгөрчээ. Ингээд бодвол хувь заяа намайг төмөр зам руу хөтөлсөн юм болов уу даа.

-Та анх замчин болохдоо аавтайгаа нэг хэсэгт ажиллаж байж дээ. Аавынхаа дэргэд ажиллах нөмөртэй байв уу?

-Аавын нөмөр гэдэг хаана ч байна. Гэхдээ ажлын талбарт аавдаа эрхэлнэ гэж юу байх вэ. Миний аав бурууд ширүүн, зөвд зөөлөн хүн шүү дээ. Харин ч бүр хараа хяналттай. Гэхдээ мэдэхгүй, чадахгүй зүйлээ ааваасаа асуух илүү амар байсан талтай. Миний аав гурван жил замчин хийгээд шалгалтын бригадын дарга, ажлын бригадын дарга, сүүлд Шарын голд замын мастераар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Ангидаа нэртэй сайн бригадын дарга, мастеруудын нэг гэгддэг байв. Хариуцсан хэсгийнхээ замын баллыг багад барьдаг. Замыг их сайн арчилдаг. Одоо эргээд бодоход цаг агаарын нөхцөл замд хэрхэн нөлөөлөхийг маш сайн мэднэ. Бороо хур ихтэй үед яах вэ? Өвөл их хүйтрэхээр, хавар газар гэсэх үед яаж ажиллах гээд тэр бүгдэд тохирсон замын арчилгааг сайн хийдэг байсан санагддаг. Тэгэхээр хүүгийн хувьд аавынхаа нэр, нүүрийг хөөдөхгүй сайн ажиллахсан гэх бодол дотор ямагт хадгалаастай. Ааваасаа их юм сурсан. Өдий зэрэгтэй яваа минь аавынхаа дэргэд 10-аад жил ажилласны нөлөө байлгүй яах вэ. Аав ер нь, залуучуудыг дагуулж яваад өөрөө үлгэрлэж сургадаг арга барилтай. “За үүнийг сайн харж ав. Чиг нь ийм байна. Замын суулт ингэж харагддаг” гэх мэтээр яг нүдээр үзүүлж, гараар бариулж сургана. Тийм арга барилаар сургах нь хүний ой тойнд илүү үлддэг юм байна.

Аавын хэлж захисан бүхнийг өөрөө бригадын дарга болсон үедээ илүү мэдэрч, эргэцүүлэн бодож, утга учрыг нь ойлгодог юм билээ. Түүнээс замчин байхад хүний хий гэсэн ажлыг л очоод хийчихнэ. Харин бригадын дарга болоод өөрөө толгой даагаад замынхаа гэмтлийг илрүүлээд яаж засах арга ажиллагааг боловсруулж, хүн хүчээ хуваарилж, ажил удирдаад явах үед л аавын хэлж ярьсан бүхэн толгой руу “тогхийгээд” орно доо. Өөрт ирэх хариуцлага хэд хэд нугараад нуруун дээр буухыг мэдэрдэг. Зам арчилгаа бол мэдлэг чадвараас гадна мэдрэмж их шаарддаг ажил. Малчин хүн салхи шуургатай, эсвэл бороо шороотой үед малаа хааш нь бэлчээх, яаж хариулахаа анддаггүй шиг замчин хүн байгаль цаг агаарын нөхцөл байдлаас замд ямар нөлөөлөл үзүүлэх вэ гэдгийг мэддэг л дээ. Өвөл овойлт үүсэхээс сэргийлж ямар арга хэмжээ авах вэ? Хавар газар гэсэж цариг тэлэхээс өмнө яах вэ гээд ажил их бий шүү.

-Таны жишээнээс харвал удам дамжсан төмөр замчид л манайхны ярьдгаар “Ясны төмөр замчин” болдог юм шиг?

-Төрж өссөн орчин, харж сонсож байгаа зүйл, үлгэр дуурайлал авч байгаа хүмүүсээсээ тухайн хүүхэд хожим хэн болох, ямар ажил мэргэжил сонгох, хэрхэн амьдрахад нь нөлөөлдөг талтай. Тэр утгаараа төмөр замчдын хүүхдүүд энэ орчинд өсөж өндийхдөө л өөрөө ч мэдэлгүй бэлтгэгддэг байж магадгүй. Одоо манай төмөр зам хүний нөөцийн бодлогодоо удам дамжсан төмөр замчдыг дэмжих талаар тусгасан гэж дуулсан. Энэ маш зөв зүйтэй гэж хардаг. Нөгөө талаар, ерөнхий боловсролын сургуулиудад лицей ангиуд нээж, Дархан хотод хүүхдийн төмөр зам хүртэл байгууллаа. Ирээдүйн төмөр замчдыг багаас нь бэлтгэх маш сайхан хөрс суурийг бий болгож байна шүү дээ. Үүнд би төмөр замчин хүний хувьд маш баяртай явдаг.

Бидний багад ийм боломж байсангүй. Гэхдээ бидний үеийнхэн дунд сургуулийн ахлах ангиасаа бага багаар аав, ээжийнхээ ажилд тус дэм болоод эхэлдэг шүү дээ. Миний ээж Ч.Ханд-Оюун бас замчин байлаа. Ах бид хоёр хааяа ээжийгээ дагаж очоод ажилд нь тусална. Замчдын гар хөлийн үзүүрт гүйнэ. Тэгэхдээ замчдын хийж байгаа ажлыг харж, хэлж ярьж байгааг нь сонсож өссөн. Тэр орчин бидэнд нөлөөлсөн нь гарцаагүй. Гэвч удам дамжсан төмөр замчин л сайн төмөр замчин болно гэж дүгнэвэл өрөөсгөл. Аль баруун хязгаараас огт төмөр замын төсөөлөлгүй ирсэн хүүхэд мэргэжлийн сургуульд сурч, төгсөөд амжилттай сайн ажиллаж байгаа жишээ алийг тэр гэх вэ. Ер нь, хүн хүнээсээ л болдог болов уу.

Эзэмшсэн мэргэжил, хийж байгаа ажилдаа дуртай, хичээл зүтгэлтэй хүн л сайн мэргэжилтэн болно.

Төмөр замын анхдагч нар бүгд л хөдөө аймгуудаас илгээлтээр ирж, орос мэргэжилтнүүдийг даган практикаар төмөр замын маш нарийн мэргэжлийг эзэмшсэн байдаг шүү дээ. “Ясны төмөр замчин” болох асуудал тэр хүний сэтгэл зүтгэл, хүсэл зорилгоос нэлээд хувь нь хамаарах байх. Нөгөө талаар, хувь хүний өгөгдөл гэж бий.

-Та замчин болсон анхны өдрүүдээ эргэн дурсвал ямар дүр зураг буух бол?

-Анх ажилд ороод гурав хонож байтал дэр мод солих боллоо. Хадаасны толгой онодоггүй ээ. Туршлагатай замчид алхаа дээр далайж байгаад л хадаас хадна. Зарим нь даллаж ирээд л… Сэтгэлд багтаад байдаг. Тэгээд л далайж далайж цохитол далий цохиод хадаасаа тахийлгачихна. Түүнийгээ буруу гэдгээ ч мэдэхгүй, хадаасаа тахийлгаад орхихыг бол өөрөө байж болно гэж бодохгүй юу. Тэгтэл шалгалтын бригадын дарга дуудаад “Хүү минь хадаасаа ингэж тахийлгаж орхиж болохгүй ээ” гэж билээ. Түүнээс хойш хадаасны толгой онодог болтлоо “чавганц” маягаар зөөлөн тоншиж хадна. Тэгсээр тэгсээр баримжаатай болоод ирсэн л дээ. Сарын дараа гэхэд хоёр талаараа даллаж хадаад сурчихсан. Сурснаа бас гайхуулах маягтай /инээв/ болж ирнэ.

-Замын их, дунд засварын цонхны сурвалжилгад нэлээд явж байлаа. Зарим замчин алхаа толгой дээгүүрээ сэнс шиг эргэлдүүлээд л хадаас хадахыг хараад хадаасны толгой яаж онодог байна гэж гайхдаг шүү. Гэхдээ их цөөн таарч байсан санагдана?

-Ер нь, даллаж хаддаг замчин тийм олонгүй. Ихэнх нь далайж хадаж байгаа харагддаг. Зарим хүн зөвхөн нэг талаараа даллаж хаддаг. Миний хувьд бол хоёр талаараа даллаж хадаж сурсан. Залуу байхад нэг зүйлийг чаддаг, мэддэг болчихоор хүнд харуулмаар, мэдрүүлмээр санагдах үе гарна шүү. Ялангуяа, ажил мэргэжлийн уралдаан тэмцээн, олон хэсэг нийлсэн засварын үеэр даллачих гээд л… /инээв/.

-Та тэгвэл ховор чадвартай хүмүүсийн нэг юм байна.

-Тэр бол ажил мэргэжлийнх юмаа /инээв/.

-Мэдээж, та олон шавьтай байх. Залуустай хэрхэн ажиллаж байна вэ?

-Миний шавь нараас Замын ангиудад инженерээр ажиллаж байгаа залуус байна. Мөн замын мастер, бригадын дарга нар ч бий. Залуучуудад өөрийнхөө мэддэг, чаддаг бүхнээ л хэлж өгөхийг зорьдог. Аж амьдралын хувьд архи дарснаас л хол яваарай гэж захих юм даа.

-Ажлын хамт олон бол хүний хоёр дахь гэр бүл гэдэг үг бий. Ялангуяа, замынхан, замчид элэгсэг, нийтэч улсууд харагддаг?

-Манай замчид их халуун дулаан уур амьсгалтай. Бие биеэ хүндэтгэнэ, анхаарна. Сайхан хамт олон шүү дээ. Анх Шарын голын Замын 15 дугаар хэсгийн нэгдүгээр тасагт замчин болж байлаа. Замын хэсгийн мастер нь Б.Түмэнжаргал гэдэг хүн байв. Тэнд 14 жил ажиллахдаа замчин, ахлах замчин, бригадын даргаар ажилласан. Үүнээс ахлах замчнаар 10-аад жил ажилласан. 2011 онд Дархан-2 өртөөний Замын 14 дүгээр хэсэгт шилжиж ирсэн. Ирээд нэг жил ажиллаад салбар зам хариуцсан бригадын даргаар жил гаран ажилласан. Дараа нь Дархан-2 өртөөний гол зам хариуцсан I тасагт замчнаар ажиллаж байгаад гол зам хариуцсан бригадын даргаар томилогдоод жил гаруй болж байна.

14 дүгээр хэсэг 50 хүнтэй, дөрвөн бригадын даргатай, анги дотроо томдоо орох хэсэг. Дархан-2 өртөө нь бүх ачаа барааны ялгалт хийж, хуваарилдаг ажил буцалсан газар шүү дээ. Тэр утгаараа замчдын ажлын ачаалал их.

Манай хэсгийн мастер Н.Баасанбаяр гэж залуу бий. Мастер маань залуу хүн гэхэд дадлага туршлагатай, зохион байгуулалт сайтай, хүн хүчээ зөв зохион байгуулаад ямар ч ажлыг хөнгөхөн аваад гараад явчихдаг. Шалгалтын бригадын дарга С.Мөнхбаатар гэх туршлагатай ах бий. Зам сум хариуцсан бригадын дарга Б.Доржсүрэн, салбар зам хариуцсан бригадын дарга Б.Одхүү гээд зан зангаа авалцсан, ажлын арга туршлагаа мэдэх залуустай нэг баг болж ажиллаж байна. Хэсгийн хамт олны хувьд 1960-1990-ээд оныхноос бүрдсэн. Ихэнх нь залуус байна даа. Миний хариуцдаг нэгдүгээр тасгийн хувьд гол замын таван км, Шарын голын 13 км замыг арчилдаг онцлогтой. Манай тасаг 13 замчин, гармын гурван жижүүртэй.

-Та бетон болон модон дэртэй хэсгийг арчилдаг гэлээ. Мэдээж, зам арчилгааны хувьд их ялгаатай юу?

-Ер нь, ялгаатай шүү. Бетон дэртэй зам модон дэртэйгээс харьцангуй арчлалт бага шаарддаг гэж болно. Ялангуяа, их засвар хийсний дараах хэдэн жилд арчлалт бүр багатай. Мэдээж хэдэн жилийн дараагаас шавар сагалт үүсээд зарим гэмтлүүд гараад ирэхэд арчлалт, засварын хувьд модон дэрнээс илүү нарийн арга ажиллагаа, техник шаардах талтай. Тэгэхээр замчид бид илүү их нарийн ажиллагаанд суралцах хэрэгтэй гэсэн үг. Модон дэрний хувьд арчилгаа их шаардах ч түүнийг засах, арчлах арга техник нь харьцангуй олон байх талтай гэх үү дээ.

-Танай гэр бүлд танаас өөр төмөр замчин бий юу?

-Намайг төмөр замчин болоод хэдэн жил болсны дараа том ах Г.Дашлхагва маань бас Замын I ангид замчнаар орж, дараа нь жолооч, одоо халуун төмөрчнөөр ажиллаж байна. Бага дүү Г.Отгонбаяр Замын III ангид жолооч. Говь-Алтайгаас ирснээс хойш хоёр бага дүү минь төрсөн юм. Ах дүү зургаагаас гурав нь удам залгасан төмөр замчид болсон доо. Бусад нь өөр ажил мэргэжил эзэмшээд тус тусынхаа ажил үйлийг эрхлээд явж байгаа.

-Таны гэргий замчин бүсгүй юу?

-Миний хань Э.Амартүвшин барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй. Сүүлийн хэдэн жилд хашаандаа мод бут, жимс жимсгэнэ тарих хоббитой болоод байгаа хүн дээ. Гэртээ байгаа үедээ би гэргийнхээ туслах цэцэрлэгч нь. Мод услах зэрэг бүдүүн тойм ажлыг нь гүйцэтгэж, нарийн чимхлүүр ажлаа манай хүн гардана.

Бид 2000 онд гэр бүл болсон. Гурван хүүтэй. Том хүү Дарханы ШУТИС-д уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр сурдаг. Ирэх хавар төгсөнө. Бага хоёр хүү ихэр. Дунд сургуулийн наймдугаар ангид сурдаг.

-Ихэр хөвгүүд өсгөх амаргүй байх?

-Ер нь, ихэр хүүхэд өсгөх бол үнэхээр их ажилтай, заавал хажууд нь нэг хүн байх ёстой юм билээ. Замчид бидэнд гэртээ байнга байх зав хаанаас гарах вэ дээ? Төдийлөн нэмэр болоод байж чадаагүй. Ажил гээд л гараад алга болно. Манай хүн төмөр замчдын ажлын онцлогийг ойлгодог. Арын албыг бүгдийг зохицуулна даа. Ихэр хөвгүүдийг өсгөхөд багад дүү нараас ирж тусалж байсан. Цаг зав гарвал ар гэртээ зориулахыг л хичээдэг. Бусад цагт ажил гээд олддоггүй хүн чинь тэгж л гэргийдээ нэмэр тус болно доо.

-Аав, ээж хоёр нь гавьяаны амралтад гараад юу хийж байна даа?

-Аав маань 2010 онд тэтгэвэрт гарсан. Ээж төмөр замд тав зургаан жил ажиллаад Хонгорын САА-д ажилд орж, тэндээсээ тэтгэвэрт гарсан. Хоёр хөгшин маань тэтгэвэрт гарсныхаа дараа Шарын голын наахна хэдэн малтай байж байгаад одоо Дарханы төв рүү орж ирсэн. Суурин байгаа. Ач зээ нараа эрхлүүлсэн шиг суудаг. Аав ээж минь ч, бид ч төмөр замынхаа буянаар бүтэн нэртэй, мөр цэвэр, амьдрал ахуй тэгш сайхан явна. Үүнээс илүү яах вэ. Миний аав “Тэргүүний төмөр замчин”, “Онц хөдөлгөөнчин” хүн. Би өөрийгөө аавынхаа энд хүрэх яагаа ч үгүй байна гэж боддог шүү. Сайхан хамт олон дунд аавынхаа өвлүүлсэн ажил мэргэжилд эзэн болж явахыг л хичээж явна даа.

-Үнэтэй цагаасаа хугаслан ярилцлага өгсөнд баярлалаа. Танд амжилт хүсье!

ShareTweet

Related Posts

О.Оюунзул: Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангах зарчмыг хуульд анх удаа тусгасан
Ярилцлага

2026-08-20 18:58
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
Эрүүл мэнд

“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

2026-08-04 16:13
О.Номинчимэг: Электрон тамхи нь сэтгэцэд нөлөөлөх бодис зөөвөрлөх хэрэгсэл болж байна
Ярилцлага

О.Номинчимэг: Төрийн өмч бол дарга нарын “шидэт уут” биш, ард түмний баялаг байх ёстой

2026-03-25 12:17
}

Шинэ мэдээ

Ц.Цогт: Аппликэйшний зээлийн хэргүүд шүүхийн ачааллыг эрс нэмэгдүүлж байна

Ц.Цогт: Аппликэйшний зээлийн хэргүүд шүүхийн ачааллыг эрс нэмэгдүүлж байна

by undesten
2026-09-14 18:22
0

2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталж чадалгүй УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа

2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталж чадалгүй УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа

by undesten
2026-09-14 18:04
0

Маргаашаас шахмал түлш борлуулж эхэлнэ

Маргаашаас шахмал түлш борлуулж эхэлнэ

by undesten
2026-09-14 17:33
0

У.Хүрэлсүх: Монгол Улсын иргэн бүр төрийн албан ёсны хэл болсон монгол эх хэлээ сурч эзэмших үүрэгтэй

У.Хүрэлсүх: Монгол Улсын иргэн бүр төрийн албан ёсны хэл болсон монгол эх хэлээ сурч эзэмших үүрэгтэй

by undesten
2026-09-14 17:10
0

Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа

Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа

by undesten
2026-09-14 17:00
0

Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

by undesten
2026-09-13 19:28
0

Ерөнхийлөгчийн зарлигаар Увс аймгийн хилийн цэргийн 0245 дугаар ангид цэргийн гавьяаны одон хүртээлээ

Ерөнхийлөгчийн зарлигаар Увс аймгийн хилийн цэргийн 0245 дугаар ангид цэргийн гавьяаны одон хүртээлээ

by undesten
2026-09-13 16:13
0

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

by undesten
2026-09-12 19:27
2

Оюутолгойн гэрээнд 17 жилийн дараа өөрчлөлт оруулж, Монголын талын өгөөжийг ₮13 их наядаар нэмэгдүүлэхээр тохиролцжээ

Оюутолгойн гэрээнд 17 жилийн дараа өөрчлөлт оруулж, Монголын талын өгөөжийг ₮13 их наядаар нэмэгдүүлэхээр тохиролцжээ

by undesten
2026-09-12 16:01
0

Б.Пүрэвдагва: Улаанбаатараас баруун тийш гарах шинэ гарц буюу зургаан эгнээтэй хурдны зам барихаар төлөвлөсөн

Б.Пүрэвдагва: Улаанбаатараас баруун тийш гарах шинэ гарц буюу зургаан эгнээтэй хурдны зам барихаар төлөвлөсөн

by undesten
2026-09-11 13:08
1

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай