Хайрлам сайхан залуу насандаа Нацагдоржтой минь учирсан
Харуусаж барамгүй хайраа цуулж Нацагдоржоос минь хагацсан
Шанзны эгшигээс тасарсан
Дусал хар нулимс
Ханзны халуунд хавчуулагдсан
Ширхэг цагаан сувд
Аяахан хөөрхий
Амрагхан Пагмадулам
Галуутайн нууранд цэнгээгүй
Азгүй цагаан хун чи
Гал шиг найргийн илчинд цэцэглээгүй
Эзгүй бор лянхуа чи
Мөхлийн хар урсгалд үйсэн
Халбагхан хар ус чи
Аяахан хөөрхий
Амрагхан Пагамдулам
Гэргий нь болж Нацагдоржийнд суугаагүй
Гэмшивч барамгүй гэнэхэн хувь заяа чинийх
Хожим нь өнөө ч дурсуулж явах
Ховорхон заяа ч бас чинийх
Аль алинд чинь адсага шиг аашилж
Алган дээр чинь алаг заяа тавьсан
Аргын тооллын тэр жил хэнийх вэ
Аяахан хөөрхий
Амрагхан Пагамдулам
Алаг зүрхэндээ
Ашид чамайг хайрланам харууснам…
П.Бадарч