Сүүлийн үед коронавируст халдвараар оношлогдсон гурван тохиолдол тутмын нэг нь хүүхэд байгааг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа.
Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас эмнэлэгт 255 хүүхэд эмчлүүлж байна.
Энэ нь өнгөрсөн хоногоос долоогоор нэмэгдсэн үзүүлэлт юм.
Үүнтэй холбоотойгоор иргэдийг хүн хоорондын зайгаа баримталж, амны хаалтаа тогтмол зүүхээс гадна хүүхдээ гаднаас орж ирэх болон тоглоомоор тоглож дууссаны дараа гарыг нь тогтмол угаалгах, тоглоом эд зүйлсээ хоорондоо дамжуулахгүй байхыг ойлгуулахыг зөвлөлөө.
Ташрамд дурдахад, коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо өнөөдөр огцом өслөө. Тодруулбал, өчигдөр халдварын 138 тохиолдол шинээр илэрсэн бол өнөөдөр 488 болж, 3.5 дахин нэмэгдээд байна.